Т.Санчир “SBL Хасын хүлгүүд” багт эргэн ирлээ

2016 оны 10-р сар 06-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Тунгалагийн Санчир “SBL Хасын хүлгүүд” багт эргэн нэгдлээ. Тэрээр 2012-2014 оны хооронд тус багт тоглож байсан билээ. Улмаар 2014 онд Үндэсний супер лигийн аваргын цом өргөсөн юм. 

Харин “SBL Хасын хүлгүүд”-д эргэн ирэхээсээ өмнө “Баянгол Сэнтоза Ирвэсүүд” багт хүчин зүтгэж байсан юм. Өдгөө 27 настай тэрээр өнгөрсөн онд Филлипинийн дээд лигийн “Barangay Ginebra San Miguel” багт тоглосон.

Т.Санчир “Инчён-2014” Азийн наадмын үеэр 16.6 оноо, 5.6 самбараас бөмбөг авалт дунджилж, тив, дэлхийн энтэй сагсчин болохоо нотолсон юм. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.