Да.Ганболд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн дарга боллоо

Twitter Print
2016 оны 10-р сар 06-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ Эрдэнэтийн ТУЗ-ийн даргаар хэн ажиллаж байгаа нь тодорхойгүй, Сангийн яам хангалттай мэдээлэл өгөхгүй байна гэсэн. Тэгвэл өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ын даргаар Да.Ганболд ажиллаж байгааг хэлсэн юм.

Да.Ганболд нь Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. МУИС-д багшилж байгаад дахин Москвад аспирантурт суралцжээ. 1990 онд Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдсон. 1990 онд Д.Бямбасүрэнгийн толгойлж байсан эвслийн Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байв. Энэ үед цэнхэр, ягаан тасалбар тарааж, өмч хувьчлалыг эхлүүлсэн. 1992-2000 онд Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан билээ. Харин 2004-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын хэрэг эрхлэх хорооны дарга болсон ажлын туршлагатай юм.

Мөн тэрбээр өмнө нь “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрээр Оюутолгой компани дахь Монголын талын 34 хувийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэйгээр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн сард ажлаа хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.