Шүд цайруулах үйлчилгээндээ 60 хувийн хямдрал зарлалаа

Twitter Print
2016 оны 10-р сар 05-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Шүдээ танан цагаан болгож, сайхан инээмсэглэлээрээ өөрийгөө чимэх нь хэн бүхний хүсэл. АНУ-д гэхэд жил бүр 1,4 тэрбум төгрөгийг шүд цайруулах үйлчилгээтэй элдэв бүтээгдэхүүнд зарцуулдаг байна.

Гэвч гэрийн нөхцөлд шүд цайруулах бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь эсрэгээр шүдийг эмзэг болгодог гэмтэй. Тэгвэл олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, дэлхийн шилдэг бүтээгдэхүүн, технологийг хэрэглэдэг "Энхийг цацруулагч" шүдний эмнэлэгийн шүд цайруулах үйлчилгээ үйлчлүүлэгчдийн талархалыг зүй ёсоор хүлээдэг.

Энэ эмнэлгийн байнгын үйлчлүүлэгчид болон зорин ирж буй хүмүүст талархал болгож үйлчлүүлэгчдэд хамгийн эрэлттэй байдаг ШҮД ЦАЙРУУЛАХ үйлчилгээндээ дахин 60 хувийн хямдралыг зарлаад байна. Шүд цайруулах үйлчилгээ 400.000 төгрөг байсан бол та одоо энэхүү үйлчилгээг 160.000 төгрөгөөр авах боломжтой боллоо.

Шүд тань яагаад шарлаж, өнгөө алддаг вэ?

Таны шүд түүний гадаргуу дээр хуримтлагдсан будагч бодисуудын улмаас эсвэл шүдний материалаас шалтгаалан шүд өнгөө өөрчилж болно. Шүдний өнгө хувиралтыг шүдний мэргэжилтнүүд үндсэн гурван бүлэг болгон ангилдаг. 

• Гадаад шалтгаант өнгө хувиралт – Энэ ангилалд шүдний гадна талын гадаргуу буюу паалан кофе, вино, кола, бусад хүнсний зүйлүүдийн будагч бодисын улмаас өнгөө өөрчилснийг хамааруулна. Мөн тамхины улмаас шүд шарлах нь гадна шалтгаант өнгө хувиралт юм.

• Дотоод шалтгаант өнгө хувиралт – Энэ ангилалд шүдний дотор бүтцийн эдүүд өнгөө өөрчилсний улмаас шүдний гадаргуу дээр ажиглагдах өнгөний өөрчлөлтийг хамааруулна. Ийм өнгөний хувиралд нөлөөлөх хүчин зүйлст бага насанд шүдний хэлбэржилтийн үе дэх фторын илүүдэл, эхчүүдэд жирэмсний 2-р хагаст тетрациклин антибиотик хэрэглэснээс, 8 настай ба түүнээс жижиг хүүхдүүдэд тетрациклин антибиотикийн хэрэглээний улмаас
• Насжилтаас шалтгаалсан өнгөний өөрчлөлт – Энэ нь шүдний өнгө өөрчлөх гадаад ба дотоод хүчин зүйлсийн харилцан үйлчлэл дор явагдана. Мөн түүнчлэн тамхи татах болон бусад хүнсний хэрэглээний улмаас шүдний тугалмай эд нас нэмэх тусам аажимдаа шарласаар байдаг. Хүмүүсийн нас нэмэгдэхийн хэрээр шүдний гадуур бүрхсэн паалангийн давхарга нимгэрэх бөгөөд энэ нь шүдний тугалмай эд илүү их гэрэлтэн харагдах шалтгаан болдог. Шүд эмтрэх ба ямар нэгэн гэмтэлд өртөх нь мөн шүдний өнгө өөрчлөгдөх шалтгаан болно.

Урьдчилан сэргийлэлт

Хоол идсэний дараа шүдээ угааж хэвших нь хоол хүнсний зүгээс ирэх будагч бодисыг цэвэрлэхэд тусална. Шүдний эмч нар кофе, вино зэрэг будагч бодис ихээр агуулсан ундаа, уух юм хэрэглэсний дараа амаа цэвэр усаар зайлж байхыг зөвлөдөг.

Шүдний эмчид тогтсон хугацаанд очиж мэргэжлийн цэвэрлэгээ, өнгөлгөө хийлгэх нь шүдний гадаргууд будагч бодис хуримтлагдахаас сэргийлэх хамгийн зөв арга юм.

Шүдний дотоод шалтгаантай өнгөний хувирал нь шүдний дотор байрлах судас, мэдрэлийн багц гэмтсэнээс шалтгаалах ба сувгийн эмчилгээ хийж өнгө хувирахад нөлөөлж байгаа зүйлсийг авч цэвэрлэснээр шүдний өнгө хэвийн болно. Гэсэн хэдий ч сувгийн эмчилгээ хийлгэсэн шүдний өнгө ч бас хувирах нь бий. Хүүхэд насанд шүдний дотоод шалтгаантай өнгөний өөрчлөлтөөс сэргийлэхийн тулд фторын хэрэглээг илүүдүүлэхгүй байх нь чухал. Үүний тулд ундны усанд байх фторын хэмжээг шалгаж үзэх нь зүйтэй. Үүний дараа шүдний эмчийн зөвлөгөөг аваарай.

Эмчилгээ

Шүдний өнгөний өөрчлөлтийг ихэнхидээ түүний гадаргууд цайруулах бодис тавих замаар эмчилдэг. Шүдний эмч тусгай зориулалтын гэрлийн тусламжтайгаар идэвхждэг цайруулагч бодис ашиглаж шүд цайруулахыг хэлнэ. Энэ аргачлалын тусламжтайгаар шүд 40-60 минут дотор эрс өнгөө өөрчилдөг. Үүний дараа эрдэсжүүлэх дагалдах эмчилгээ хийдэг. Мөн багахан хэмжээний шүд шарлалтын үед шүд цайруулах оо хэрэглэж цайруулж болох боловч энэ нь ихэнх тохиолдлуудад үр дүн муутай байдаг. 

Хэрэв шүдний сувгийн эмчилгээний улмаас шүдний өнгө хувирсан бол шүдний эмч тань сувгийн эмчилгээний материалыг сувгаас аваад шүдийг дотор талаас нь цайруулах материалыг ашиглана. Хэрэв шүдний эмтэрсэн гэмтсэн хэсгийн өнгөний өөрчлөлт шүд цайруулах эмчилгээнд үр дүн муутай бол эмч түүнийг гадна талаас нь ломбоны материалаар бүрж эмчлэх болно. Үүнтэй ижил аргачлал нь шүдийг гадна талаас нь шаазан нүүрэвч ба бүрээсээр бүрэх аргачлал юм.

"Энхийг цацруулагч" эмнэлгийн хаяг: 13-р хороолол, Халдвартын эцсийн буудал дахь "НТ" төвийн 2-р давхарт

Холбоо барих утас: 7606-4303, 8808-4303

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.140.80) 2016-10-05 21:28
      • 0
      • 1

      Миний нэг үүдэн шүд хөхөлбөр туяатай шар болсон. Эмч хэлэхдээ үхэжсэн шүд гэсэн. Ийм шүдийг цайруулж болох уу?

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2016-10-05 18:11
      • 0
      • 2

      Гадаад орнуудад бол та байнгын үйлчүүлэгч мөн эрүүл мэндийн даатгалтай бол 6 сард нэг удаа үнэгүй шүдээ цайруулдаг л даа. Шүдээ танайхаар цайрууллаа гээд дараагийн үйлчилгээ автал хэдэн сар болох вэ?

      Хариулах

    • Сувд

      (112.72.9.22) 2016-10-05 16:00
      • 0
      • 3

      Шүд ломбодоход хэд байдгын болоо 2 ба түүнээс дээш шүд ломбодуулахад хямдрал байгаа юу. Заавал хариулж өгнө үү.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.113) 2016-10-05 17:21
      • 0
      • 2

      Шүд ломбодох 20% хямдарсан байгаа. Та энхийг цацруулагч эмнэлэгийн паже хаяг руу орж мэдээлэл авна уу

      Хариулах