Урт зангиатай, улстөрчийн дүртэй ”бацаан”-ууд өрсөлдөж байна

Twitter Print
2016 оны 10-р сар 04-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 19-нд болох орон нутгийн ээлжит сонгуульд улсын хэмжээнд нийт 15209 нэр дэвшигч бүртгүүлснээс 700 гаруй нь бие даагч байгаа бол бусад нь нам, эвслээс нэр дэвшигчид. Тэд 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр хэдийнэ сурталчилгаагаа эхлүүлээд байгаа юм. Зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр 35 мандат, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр 41 мандат, Багануур, Налайхад тус бүр 25 мандат, Багахангайд 17 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөж байна. 

Өөрөөр хэлбэл, хагас сарын дараа иргэд, сонгогчид өөрсдийнхөө дуу хоолойг төрийн сонорт хүргэх анхан шатны байгууллагынхаа "эзэд"-ийг тодруулах хариуцлагатай сонголтыг хийнэ.

Учир нь, сум болон дүүрэг, хорооны Засаг дарга гэдэг нь төр, иргэн хоёрыг холбогч анхан шатны гүүр, нөгөө талаасаа жинхэнэ иргэдийнхээ төлөө ажилладаг "хар" ажилчин гэж ч ойлгож болно. Учир нь, тухайн сум, дүүрэг, хорооны Засаг дарга хэр амьжиргаатай, авахаалжтай байна түүнд өөрийн сонгогдсон нутаг дэвсгэртээ бүтээн байгуулалтын ажлаас авахуулаад сонгогчдынхоо амьдралыг дээшлүүлэх янз бүрийн хөнгөлөлт, урамшуулал хийгээд төрөл бүрийн тусламжийг авах боломж нээлттэй байдаг. 

Энэ ч утгаараа төрийн анхан шатны байгууллагын "тэргүүн"-ээр сонгогдсон нөхөр өөрийн сум, дүүрэг, хороондоо тулгамдсан асуудлыг дээш нь уламжилж, аливаа асуудлыг нааштайгаар шийдүүлэхийг эрмэлзэж, нэг үгээр хэлбэл ёстой л хөлийнхөө тавхайг эргэтэл явж, зүтгэдэг албан тушаал юм. Гэтэл ямар ч улстөржих шаардлагагүй албан тушаалд хэдийнэ улстөрчдийн имижийг бүрдүүлсэн 30-н нас ч хүрээгүй шахам "бацаан"-ууд өрсөлдөж байгааг олон нийт төдийлэн сайшаахгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа нөхдийн сонгуулийн сурталчилгаа болон өнгө, үзэмжээс харахад тэд хэт улстөржсөн аястай байгаа нь төрийн анхан шатны байгууллагын гол статусыг алдагдуулж ч мэдэхээр байна. 

Дашрамд дуулгахад иргэдийн харж, ярьж байгаачлан энэ удаагийн орон нутгийн сонгуулийн гол тулаан Засгийн эрхийн атгаж буй Монгол ардын нам болон ээлжит УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намын хооронд өрнөх нь тодорхой. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намын хувьд даагаа нэхэх сонгууль байх бол эрх барьж буй Монгол ардын намын хувьд дахин ялалт байгуулж, орон нутгийн эрх мэдлийг гартаа оруулах битүүхэн хүсэлтэй байгаа нь нууц биш юм.

ЭХ СУРВАЛЖ:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.