Шударга үнэний төлөө амиа хорлоно гэв

Twitter Print
2016 оны 10-р сар 04-нд 13:04 цагт
Мэдээний зураг,

“УИХ-ын гишүүн Б.Батзориг Баянзүрх дүүргийн засаг дарга, Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга Х.Цэдэнбал нар албан тушаалаа ашиглаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг санаатай болон ноцтой зөрчиж олон арван иргэдийн эрх ашгийг уландаа гишгэн хохироож байгаа тул хуулийн дагуу шударгаар шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой” хэмээн иргэн Б.Батдэлгэр удаа дараа холбогдох байгууллагад өргөдөл гаргасан байна. 

Төрийн эрх мэдэлтнүүдийн эл үйлдлээс болж Баянзүрх дүүргийн 20-р хорооны иргэд газраа өмчилж чадахгүйд хүрээд байгаа бол газраа алдсан иргэн Б.Батдэлгэр шударга үнэний төлөө амиа хорлоно гэж мэдэгджээ.  

Иргэн Б.Батдэлгэр уг асуудалтай холбогдуулан өнгөрсөн сарын 5-нд УИХ-ын гишүүн Б.Батзоригт уулзах санал хүсэлт тавьсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй учир тэрээр хорооныхоо иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эцсийн шийдвэртэй арга хэмжээ авч, аравдугаар сарын 05-ны өдөр 11:00 цагт Төрийн ордны баруун хаалганы гадна амиа хорлоно гэдгээ дуулгасан бөгөөд түүний эл үйлдэлд УИХ-ын гишүүн Б.Батзориг буруутай гэж мэдэгджээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.