“Хасын хүлэгүүд”-ийн шинэ дасгалжуулагч томилогдлоо

Twitter Print
2016 оны 10-р сар 04-нд 08:02 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер Доржготовын Пүрэвдорж 2016-2017 оны шинэ улиралд “Хүлэгүүд”-ийг удирдахаар боллоо. Өмнө нь тус багийг О.Баярцогт дасгалжуулж байсан юм.

Д.Пүрэвдорж нь 1997-2007 онд сагсан бөмбөгийн Дээд лигийн “М Си Эс Алтайн Бүргэдүүд”, “Хасын хүлэгүүд” багт тоглож байсан бөгөөд 2010 оноос “Хүлэгүүд”-ийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Тэрбээр 2012 онд Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар ажиллан, багаа хүрэл медаль хүргэжээ.

2004 онд байгуулагдсан “Хасын хүлэгүүд” баг нь өнгөрсөн хугацаанд Дээд лигт гурав, Үндэсний супер лигт нэг удаа түрүүлсэн бол 2014 онд бүрдсэн эмэгтэйчүүдийн баг нь Супер лигээс мөнгөн медаль хүртэж байжээ.

Доржготовын Пүрэвдорж

2000-2005 онд Үндэсний шигшээ багийн тамирчин.

МСБХ-ны Дээд лигийн “Шилдэг шинэ залуу тоглогч”. 1997 он

МСБХ-ны Дээд лигийн аварга, МҮСБХ-ны Үндэсний Супер аварга.

МСБХ-ны Дээд лигийн 2 мөнгө, МҮСБХ-ны Үндэсний супер лигийн 2 мөнгө,

МСБХ-ны Дээд лигийн 4 хүрэл, МҮСБХ Үндэсний супер лигийн 2 хүрэл медаль тус тус хүртэж байсан.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.