
100 метр үргэлжлэх автобусны буудлын 10 метр тутамд нэг таславч байх бөгөөд тухайн газарт ирж зогсох автобусны дугааруудыг зам дээр тод цагаанаар том гэгч нь биччихсэн, уг нь чөтгөр ч төөрмөөргүй сайн зохион байгуулалт л даа.
Гэтэл таславч бүрийн өмнө шар хувцастай, улаан тугтай 10 хүн зогсоод, ирж яваа автобуснуудыг тоо тоон дээрээс нь тугаараа даллана.
Метронд мөн адил. Хаалга бүхний өмнө шар хувцастнууд зорчигчдод тусалж, гарц буудлуудын мэдээлэл өгөөд бөхөлзөж байна. Мэдээлэл нь ханан дээр тэднээс ч харагдацтай дурайж байгаа газар шүү дээ.
Ядуурлыг бууруулах төрийн бодлогын хүрээнд хүн бүрийг ажлын байртай болгох зорилгоор Хятадын төрийн хийж байгаа ажлуудын зах зух нь энэ.
Нэг ч ядуу иргэнд бэлэн мөнгө тараахгүй, ажил л хийлгэнэ гэсэн уриатай.
Хятадад хөл тавингуутаа л та бүхэн гайхширч эргэлзмээр ажлын давхардлуудыг анзаарах болно. Сүүлийн нэг жилд ёстой хүний ухаан санаанд ормооргүй сонин хачин ажлын байрнууд зөндөө бий болсон.
Нийтийн бие засах газрын 00-ын цаас таслагч автоматын дэргэд тасалсан цаасыг алган дээрээ хадаг шиг тавин хүн бүрт мэхийгч хүртэл бий шүү дээ.
Үйлчилгээ нь үнэн төгсөрч байна аа, энэ айл... Гэснээс Майн баяраар 5 хоног амрахын тулд хагас, бүтэн сайнд бүх нийтээрээ ажилдаа явцгааж байна.
Б.Занданхүү
Хятадын Олон улсын радио
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(124.158.74.2) 2013-10-22 11:23sain sain
Хариулах
Зочин
(202.70.46.201) 2013-10-21 16:57Sainuu
Хариулах
Зочин
(202.126.89.251) 2013-10-21 14:29sainuu
Хариулах