Алдартай боксчин Мэнни Пакьяо хар тамхины эсрэг тэмцлийг дэмжиж байна

Twitter Print
2016 оны 10-р сар 03-нд 08:18 цагт
Мэдээний зураг,

Филиппиний парламентийн гишүүнээр сонгогдсон нэрт боксчин Мэнни Пакьяо бүх төрлийн хар тамхи хэрэглэж, мөрийтэй тоглоомд автаж, цэнгээний газрууд эрхлэн ажиллуулдаг  байснаа ард олныхоо өмнө хүлээжээ. Харин тэрээр одоо бурхны авралаар тэр бүх гэм нүглээсээ татгалзсан бөгөөд тус улсын ерөнхийлөгч Родриго Дутертегийн хар тамхины эсрэг явуулж буй дайныг дэмждэгээ илэрхийлсэн байна. 

Родриго Дутерте өнгөрсөн оны зургадугаар сард Филиппиний ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хар тамхины эсрэг эрс хатуу тэмцэл явуулсны дүнд 3500 хүн амиа алдаад байгаа  билээ.

“Намайг хар тамхи хэрэглэдэг байсан гэдгийг ерөнхийлөгч мэдэхгүй л дээ. Би бүх төрлийн хар тамхи хэрэглэж байсан” гэж Пакьяо мэдэгдээд, “Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн үхэлд Дутертег буруутгах нь шударга бус явдал. Өмнөх засгийн үед хүмүүс хууль ёс, удирдагч, засаг төрөө хүндэлдэггүй байсан. Хуулийг хүндэтгэх нь чухал гэдгийг Дутерте хүмүүсийн ухамсарт суулгаж өгөхөөр зүтгэж байна” гэсэн байна.

Мэргэжлийн боксын 8 жинд аваргалж байсан Пакьяо 2016 оны тавдугаар сард Филиппин улсын парламентийн гишүүнээр сонгогдсон юм. 12 наснаасаа боксоор хичээллэж эхэлсэн тэрээр 58 удаа ялж, 6 удаа ялагдаж, хоёр удаа тэнцэж байжээ. Бокс тоглох хугацаандаа Мэнни Пакьяо 500 сая долларын орлого олсон гэдэг.  

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.