Амралтын өдрийн хоол: Шаржигнуурт тахианы мөч

Twitter Print
2018 оны 04-р сар 14-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Та яг л гадуур зардаг шиг, ресторанд хийдэг шиг амтат шаржигнуурт тахианы мөч идмээр байна уу? Тэгвэл заавал гадагшаа гарах хэрэггүй. Доорх жорыг ашиглан гэртээ өөрийн гараар шаржигнуурт тахианы махыг хийгээрэй.

Тахианы мөчийг угааж цэвэрлэнэ. Гаднах хальсийг нь авах хэрэггүй шүү. Тахианы мөчнөөс гадна тахианы далавч, гуя ч байсан болно. Угаасны дараа сальфитка ашиглан нойтон хэсгийг сайтар арчиж усыг шингээж аваарай.

Ингээд нимбэгний шүүс, халуун чинжүү, улаан перц, давсыг сайтар хольж тахианы мөчийг эргүүлж тойруулж амтлаад 1-2 цаг битүү, сэрүүн орчинд байлгана.

Өндөг, сүүг хольж хийгээд өндөгний шар задартал сайн хольж хутгаарай. Автомат холигч ашиглаж болно.

Өөр задгай амсартай саванд гурил, нунтагласан сармис /чеснок/, сонгино, давс, халуун чинжүү, перц, паприка хийнэ.

Үүндээр талхны хатсан үйрмэг болон хүсвэл буталсан овъёос хийгээд сайтар хутгаж холиорой.

Ингээд тахианы мөчийг дээрх гуриланд хийж бүх талаар нь сайтар өнхрүүлнэ.

Дараа нь өндөг, сүүний холимог шингэнд бүхлээр нь дүрж авна.

Үүний дараа дахин талхны үйрмэгтэй гуриланд хийж өнхрүүлнэ.

Энэ мэтчилэн тахианы бүх махыг гурил, сүүний холимогоор бүрнэ.

Энэ хооронд ургамлын тосыг гал дээр сайтар халаасны дараа тахианы мөчийг хийж шарж эхлэнэ. Халуун тосонд амталсан тахианы мөчийг хийхэд шаржигнан буцална.

Ингээд шарах зуухны галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр тахианы махыг үе үе эргүүлж тойруулж шараарай. Улмаар тахианы мах гаднаасаа бор шаргал болж эхлэнэ.

Тахианы махыг болсны дараа тосноос гаргаад хуурай цаас, сальфитка зэргийг ашиглан тосыг сайтар шингээж аваарай. Ингээд л гэрийн аргаар хийсэн амтат шаржигнуур тахианы мөч бэлэн боллоо. Амтархан хооллоорой.

Эх сурвалж: 1000jor.mn  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.