Д.Коркины нэрэмжит тэмцээнд манай гурван бөх оролцоно

Twitter Print
2016 оны 10-р сар 01-нд 16:34 цагт
Мэдээний зураг,

Ирэх сарын 1-2-ны өдрүүдэд ОХУ-ын Якутск хотод ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркины нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно. Гран при зэрэглэлийн томоохон тэмцээнд манай улсаас гурван тамирчин, шүүгч, дасгалжуулагчийн хамт оролцохоор болжээ. Тодруулбал, “Арслан” клубийн бөх, Азийн өсвөрийн аварга Т.Тулга 57 кг-д хүч сорих бол ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир 61 кг, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт З.Сумъяабазар 74 кг-д өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм.

Түүнчлэн олон улсын шүүгч Х.Ганболд тус тэмцээнд шүүгч, дасгалжуулагчийн хувиар оролцох аж. Сонирхуулахад, энэ тэмцээний нийт шагналын сан 44 мянган “ногоон” юм. Үүнээс түрүүлсэн бөх 2000 ам.долдар “халааслах” бол мөнгөн медальтныг 1500, хүрэл медаль зүусэн тамирчныг 1000 ам.доллароор шагнах болжээ. Үүгээр ч зогсохгүй түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 1000 ам.долларын урамшуулал олгох юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.