УИХ-ын гишүүн асан, хүний их эмч Д.Очирбат ЭМЯ-ны ТНБДарга боллоо

Twitter Print
2016 оны 09-р сар 30-нд 21:15 цагт
Мэдээний зураг,

Улсын их хурлын гишүүн асан, хүний их эмч Д.Очирбат Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ. 

Түүний хувьд хүний эрүүл мэндийн манаанд тангараг өргөсөн эмч, сувилагч нарын дундаас гарсан хуруу дарам цөөхөн улс төрчдийн нэг бөгөөд Чингэлтэй дүүргийн засаг даргын албыг нэр төртэй хаасан. 

Улсын их хурлын гишүүнээр ажиллахдаа эрүүл мэндийн салбарт чамгүй олон хууль санаачилж, батлуулсан нэгэн юм.

Мөн Нийгмийн бодлого, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороон даргаар ажиллаж байсан арвин их туршлагатай улс төрч тул шинэхэн төрийн нарийнууд дунд хамгийн их нүдээ олсон томилгоо боллоо хэмээн олон хүн илэрхийлжээ. 

Мэргэжлийн Засгийн газрын хамгийн гол салбар болох Эрүүл мэндийн салбарт ийнхүү мэргэжлийн хүн орж ажиллахаар болсон нь энэ салбарт үүсээд буй гацалт, гачигдлыг чиг шугаманд нь оруулж маш сайн ажиллана гэсэн олны итгэл их байгаа юм. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.