2016 оны 09-р сар 30-нд 16:25 цагт

Ханхүү ч атаархам цыгануудын тансаг хурим

Английн Хааны удмынхан ч атаархмаар дээд зэргийг тансаг хуримыг Словак улсын Михаловец хотод нэгэн цыган хос хийсэн нь хав ойрынхон байтугай дэлхий нийтийн чихийг дэлдийлгээд байна. 

Хэдэн мянган еврогоор үнэлэгдэх алт эрдэнэсээр чимсэн хуримын даашинз өмссөн сүйт бүсгүй, дэлхийн хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн хоолоор дайлж, хамгийн нэртэй хамтлаг дуучдаар ирсэн зочдынхоо сонорыг мялаасан гээд тансаглахын дээдийг чухамхүү нэг үзүүлсэн гэнэ. Ирсэн зочид ч зүгээр байсангүй, сүйт бүсгүйн даашинзны эргэн тойрон еврогийн 500-тын дэвсгэрт зүүн, алт эрдэнэсээр бэлэг сэлт барьсан байна.

Сүйт бүсгүйн аавын хэлснээр хурим найр үлгэрт гардаг мэт болж, 4 хоног үргэлжлэхэд нийт 35 мянган евро зарцуулжээ. 19 настай Ева, 20 настай Лукаш нарын тансаг хуримын бичлэг интернетээр тарснаас хойш хэдэн мянган хүн тэдний хуримыг үзэж сонирхсон байна. 

1

2

54651645164164153

54651645164164154

54651645164164155

54651645164164156

54651645164164157

2097009200564165415

Эх сурвалж: http://dailynova.me/svadba-tsygan-v-slovakii/

Орчуулсан Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.