Сургуулиуд шийтгэлийн оронд бясалгалын аргыг хэрэглэх болжээ

Twitter Print
2016 оны 09-р сар 30-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгчүүд өөрийн өв уламжлал, соёлын салшгүй нэг хэсэг болсон бясалгалаар дэлхий нийтэд бахархаж болно. Учир нь дэлхий нийтээр нийгмийн хөгжлийн хурдцыг даган бухимдал үүсэх болсон энэ үед хот суурингийн оршин суугчид стрессээ тайлахаар маш олноороо бясалгах болсон. Энэ нь оюуны алжаалаа тайлж, уур бухимдлаа таягдан хаяж, нийгэм болоод хүмүүсийн хоорондын харилцаанд зөв эерэг хандлага бий болгох гээд олон давуу талтай юм.

Харин саяхнаас Америкийн сэтгэл судлаач B.F.Skinner буруу үйлдэл хийсэн хүүхдүүдийг хатуу ширүүн шийтгэхийн оронд бясалгалын хэлбэр ашиглан хүмүүжилд нь эерэгээр нөлөөлж болно гэсэн шинэ санаа дэвшүүлж туршсанаар асар үр өгөөжтэй болох нь батлагдаад байна. 

Ер нь яагаад багш нар сурагчдад шийгтэл оногдуулдаг вэ. Гол зорилго нь хүүхдүүдийш амжилтанд хүргэх, буруу зүйл хийснээ ухамсарлаж, дахин алдаа хийхээс зайлсхийлгэх, буруу хандлага тогтохоос сэргийлэх гэх мэт олон учир шалтгаантай. Гэсэн ч уламжлалт шийтгэлийн аргууд хоцрогдож, үр нөлөө багатай болсон нь нэгэнт батлагдсан.  

Иймд Баруун Малтиморын Robert W.Coleman бага сургууль хүүхдүүдийг янз бүрийн шалтгаанаар хичээлд суулгахгүй байх шийтгэлийн оронд сэтгэл судлаач B.F.Skinner-ийн боловсруулсан аргаар бясалгалын хичээл орох болжээ. Урд нь хичээлд оруулахгүй байх шийтгэл авсан хүүхдүүд захирлын өрөө эсвэл шийтгэлийн өрөөнд зүгээр сууж цагийг өнгөрөөдөг байсан бол одоо “Mindful moment room” буюу "Бодолдоо умбах өрөө"-нд очиж бясалгаж, тайвшрах боломж олгодог болсон байна.

Энэ аргыг хэрэгжүүлээд жил гаранхан хугацаа өнгөрөхөд үнэхээр гайхмаар үр дүн өгсөн гэнэ. Учир нь хүүхдүүдэд шийтгэлийн оронд бясалгаж тайвшрах боломж олгосноор шийтгүүлэгчдийн тоо огцом буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Эх сурвалж: speakingtree.in

Орчуулсан Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

Сэтгүүлч zoluushka.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.