
Элдэв төрлийн дэглэм бүхнийг туршиж эрүүл сайхан биеэрээ гамгүй тогломооргүй байна аа.
Дэглэм болгон муу гэж байгаа юм биш ээ. Хамгийн гол нь судалгаа сайн хийлгүй бас өөрийн биеийн онцлогийг хайхралгүйгээр энд тэндхийн жин хаясан гэсэн болгоныг дуурайх хэрэггүй юм аа гэж хэлэх гэсэн юм.
Хэдэн жишээ хэлье л дээ
Keto Diet: Ketogenesis нь таны бие энерги болгон зарцуулах хангалттай нүүрс ус байхгүйгээс өөх тосыг ketones болгон задалж энергиэ гарган авах үйл явц юм. Өөрөөр хэлбэл таны биеийн энергийн гол эх үүсвэр бол Нүүрс ус. Харин гол эх үүсвэрийн хомсдолоос болоод таны бие НӨӨЦ төлөвлөгөөндөө орж байна аа гэсэн үг. Энэхүү дэглэмийн туршид таны идэж буй хоолны 75% нь өөх тос, 20% нь уураг, 5% нь нүүрс ус байна.
Давуу тал нь гэвэл хоолны хажуугаар элдэв жижиг сажиг зүйлс идэх нь багасч жин сайн хаяна, хорт хавдрын өсөлтийг удаашруулна мөн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
Харин сөрөг тал нь шингэн их алдана. Өөрөөр хэлбэл энэ дэглэмийг барьж эхлээд хурдан хасч байгаа жин нь таны биеэс алдагдсан шингэний жин бөгөөд өөхний жин биш. Шингэний дутагдлаас болж яваандаа өтгөн хатах, толгой эргэх, амархан мартдаг болох, бөөрний чулуутай болох магадлалтай. Үүнээс гадна жимс ногооны хэрэглээ багассанаас болоод шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй. Мөн хэт их өөх тосны хэрэглээ нь зүрх судасны өвчинд хүргэж хэт ууртай болж болзошгүй.
Давсны Хэрэглээг Хязгаарлах: Давсыг хэт их хэрэглэх нь зүрх судасны өвчтэй болох, илүүдэл жинтэй болох гэх мэт сөрөг нөлөөтэй гэж бид мэддэг. Харин давсны хэрэглээг хорьсноор үүнээс ялгаагүй сөрөг нөлөөтэй гэж мэддэггүй. Бөөр нь натри болоод бусад электролидуудыг хадгалахаар програмчлагдсан эрхтэн бөгөөд хүний бие дэх натрийн хэмжээ багассанаар бөөр их хэмжээний шингэн хадгалах шаардлагагүй болж гадагшлуулснаар жин хасдаг. Гэтэл хангалттай иод авч чадахгүй байснаас хүний мэдрэлийн болоод булчингийн үйл ажиллагаа саармагжиж цусны даралт багасдаг байна.
Өндөгний Дэглэм: Хүн өдөрт хэдэн өндөг идэх ёстой юм бол? Одоогийн байдлаар хийгдсэн судалгаанууд хамгийн ихдээ 3 өндгийг л хүнд өгсөн байдаг. 1ш өндөг 186 мг холестерол агуулдаг бөгөөд энэ нь хүний өдөрт авах ёстой холестеролын 62% юм. Хүн өөрт хэрэгтэй холестеролыг идэж байгаа хоол хүнснээс мөн элэгнээсээ авдаг байна. Хоолноос авч буй холестеролын хэмжээ ихсэх тусам элэгнээс гаргах холестеролын хэмжээ багасна.
Холестерол нь эсийн мембран болон бусад гормон, бэлгийн эсийн бүтэц үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. 100-129 mg/dL хэмжээний холестерол хэвийн гэж тооцогддог бөгөөд 130-159 mg/dL хэмжээнд хүрсэн бол анхаарууштай, 160-189 mg/dL өндөр хэмжээтэй, 190mg/dL болон түүнээс дээш бол хэт өндөр гэж тооцогддог. Хэт их хэмжээний холестерол нь зүрх судасны эмгэг үүсгэнэ. (LDL- артерийн судасны хананд үүсч зүрх судасны өвчинд хүргэх муу холестерол)
Тураах эм бэлдмэл, тос түрхэцийн тухай яриад ч хэрэггүй биз…
Жин хасах бүрт турж байгаа юм биш мөн нөгөөтэйгүүр жин нэмэх нь таргалж байгаа хэрэг биш. Таны бие дэх ус, өөх тос, булчин гээд юуны ч жин нэмэгдэж юуны ч жин хасагдаж байж болно шүү дээ. Эрүүл зөв зохистой хооллох, эрчимтэй бэлтгэл, дасгал, хөдөлгөөн тогтмол хийх гээд эрүүл амьдралыг эрхэмлэх юм. Хэт туйлширч л болохгүй!
Эх Сурвалж: G. Van De Walle, MS, RD. Daily Salt Intake- How Much Sodium Should You Have per Day? (2018).
Retrieved from https://www.healthline.com/nutrition/sodium-per-day
K. Gunnars, BSc. Eggs and Cholesterol (2018).
Retrieved from https://www.healthline.com/nut…/how-many-eggs-should-you-eat
M. Occhipinti, Ph.D. What are the Pros and Cons of the Keto Diet? (2018).
Retrieved from https://www.afpafitness.com/…/what-are-the-pros-and-cons-of…
Understanding Cholesterol Numbers.
Retrieved from https://www.webmd.com/cholesterol-…/…/understanding-numbers…
Т.Мөнх-Эрдэнэ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.