Г.Дэнзэнг баривчилжээ

Twitter Print
2016 оны 09-р сар 29-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэнг өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр АТГ-аас Баянзүрх дүүргийн шүүгч С.Батжаргалын захирамжаар баривчилжээ.

Түүнийг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ба энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж, шинэ баримт гарч ирснээр ийнхүү баривчилсан байна.

Дээрх зүйл ангиуд нь "Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх", "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах", "Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах" гэсэн агуулгатай бөгөөд учруулсан хохирол зэргийг үндэслэн 1 сараас 10 жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.9.42.157) 2017-04-26 16:19
      • 0
      • 0

      алтанхуяг энэ залууг баллаад хаялаа даа,тэр л мөнгийг идсэн байгаа, харин одоо ерөнхийлөгчийн сонгуульд орно гэнээ яасан дуусдаггүй шунал гэж ийм байдаг бнаа

      Хариулах

    • Зочин

      (202.72.245.70) 2016-09-29 12:35
      • 0
      • 0

      Ашигласан мөнгийг хурааж улсаа хохиролгүй болгоочээ.Тэглээ ингэлээ гэчихээд чимээгүй болдогоо болиочээ. Ард түмний хөрөнгө шүү дээ

      Хариулах