"Номтой намар-2016" фото зурганд...

"Номын жор" клубын залуус "Номтой намар" өдөрлөгөө хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн жилийн "Номтой намар" өдөрлөгт Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавыг урьж уулзалт хийж байсан бол энэ удаад арай өвөрмөц хэлбэрээр зохион байгуулсан байна. 

Жил бүр уламжлал болгон зохиогдох энэхүү номын өдөрлөгт оролцоход ямар нэгэн хураамж байхгүй, харин номонд дуртай хүүхэд залуучууд ер нь хэн боловч сайн дураараа нэгдэн өөрийн уншсан номоо авчирч, агуулгаас нь ярьж өгөн, уншсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцдаг. Ном гэдэг хорвоогийн гайхамшигт зүйлээр нэгддэг эдгээр хүмүүс бие биенээ үл таних боловч нийтлэг нэгэн сонирхолтой тул энэхүү өдөрлөгийн дараа салж хагацашгүй найзууд болсон нь олон. 

Мөн өдөрлөгт оролцогсод өөр өөрийн сонирхлоор өдрийнхөө хоолыг авчирч бусадтайгаа хуваан иддэг нэг ёсондоо найзуудын номын баяр, хоолны өдөрлөг болдог аж. 

Номын өдөрлөгт оролцогсод өглөө эртлэн босч тогтсон газраа цуглараад дурсгалын зургаа татуулж, Богд уул руу алхан цэнгэг агаарт, байгалийн сайханд оюунаа сэргээн, алжаалаа тайлан алхахын зэрэгцээ хотоос буйдуу дуу чимээгүй, тухтай газар олж тэндээ тоглоом тоглож, танилцан, авч ирсэн номоо бусаддаа танилцуулж, хамтдаа хооллодог. 

Энэ жил Book Cafe Mongolia төслийн залуус өөрсдийн зүгээс кофегоор дайлж, шилдэг оролцогчдыг шалгаруулж номоор шагнаж нэг өдрийг зугаатай сайхан өнгөрөөжээ. 

Номтой нөхөрлөгчдийн тоо түм түмээр үржих болтугай. Номын цагаан буян та бүхнийг ивээж явах болтугай. 

Гэрэл зургийг: н.Ганзориг, Г.Болортуяа 

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.