Ер бусын, амттай шоколадтай тарт

Twitter Print
2019 оны 06-р сар 17-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

Орц:

-Цөцгийн тос 250 гр

-Элсэн чихрийн нунтаг 50 гр

-Сүү 3 амны халбага  /нэг амны халбаганы хэмжээ 20 мл/

-Гурил 150 гр

-Тослог ихтэй цөцгий 600 мл

-Шоколад 420 гр

-Өндөгний цагаан 4 ширхэг

-Өндөг 2 ширхэг

-Давс амтлах төдий

Бэлтгэх нь:

1.Шарах шүүгээг 180 хэм хүртэл халаана.

2.Хүйтэн цөцгийн тосноосоо 100 гр-ийг шоо дөрвөлжин хэлбэртэй зүсч аваад түүн дээрээ элсэн чихэр, сүү, чимх давсаа нэмж гурилаа хийж зуурмагаа нэгэн жигд болтол хутгаж бэлтгэнэ.

3.Ширээн дээрээ хуурай гурил цацаж зуурмагаа амраагаад нимгэн байхаар элдэж хэвэндээ хийгээд илүү хэсгийг нь өөлж авна.

4.Шарах шүүгээндээ зуурмагаа хийж 12-15 минутын турш, үл ялиг алтан шаргал өнгөтэй болтол жигнэнэ.

5.Тартны сууриа жигнэж бэлдсэний дараа 300 гр шоколадыг тавганд жижиглэж хийгээд дээр нь 150 гр цөцгийн тос нэмнэ.

6.500 гр цөцгийгөө буцалгаад шоколад, цөцгийн тосон дээрээ хийнэ.

7.Хагас минут хэртэй хутгаж уусгахад холимог шингэн, гялгар мэт болно.

8.Өндөгний цагаанаа тусдаа саванд хийж хөөсөртөл нь хутгаад, өөр нэг саванд нөгөө 2 ширхэг өндөгөө хийж чимх давс нэмээд хөөсөрсөн өндөгний цагаан дээр хийж хутгана. Үүнийгээ дээр бэлтгэсэн шингэн, гялгар мэт шоколадны холимог дээрээ хийж хутгасны дараа жигнэж бэлэн болгосон тартны сууриндаа хийнэ.

9.Ингээд шарах шүүгээгээ 180 хэм хүртэл халаагаад 25 минут жигнэнэ.

10.25 минутын дараагаар бэлэн болсон тартаа шарах шүүгээнээс гаргаж 2 цаг хөргөнө.

11.Тартны чимэглэл бэлтгэхийн тулд 120 гр жижиглэсэн шоколадыг 10 гр цөцгийн тостой холиод дээр нь 100 гр буцламгай халуун цөцгийгөө хийж мөн л жигд гялгар мэт болтол нь хутгаж уусгана.

12.Хөрсөн пирогон дээрээ бэлтгэсэн шоколадаа хийж урсгаад цаг орчим байлгана.

13.Мөн та хүссэнээрээ төрөл бүрийн жимсээр нэмж чимэглэсэн ч болно.

Эх сурвалж: Delicious food

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.