УИХ-ын чуулганы цагийг өөрчилжээ

Twitter Print
2016 оны 09-р сар 26-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргаж УИХ-ын чуулганы хуралдааны цагийг өөрчлөх захирамж гаргажээ. Захирамжид "УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн пүрэв, баасан гаригт өглөө 10.00 цагт эхэлж үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосугай. Энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгосугай" гэжээ.

УИХ-ын чуулганы хуралдаан өмнө нь 09.00 цагт эхэлж 14.00 цагт завсарладаг байсан билээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.