“Шинэ үе”-ийн залуу уран бүтээлчид фэнүүдтэйгээ уулзлаа

Twitter Print
2016 оны 09-р сар 26-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

“Өргөө” кино театраас зохион байгуулдаг “Оддын өдөр” арга хэмжээ “Өргөө-1” кино театрт боллоо. Энэ удаагийн зочноор “Шинэ үе” продакшны жүжигчин СТА Д.Оюунтуул, СТА жүжигчин Алтаншагай, залуу жүжигчин П.Чимэдцэеэ, Нямханд нар оролцлоо. ”Оддын өдөр”-т оролцсон залуус хүүхэд насны дурсамж, яагаад жүжигчин болсон, анхны уран бүтээлийн талаар ярилцаж баасан гаригийн үдшийг хамтдаа өнгөрүүллээ. Залуу уран бүтээлчдийн талаар фэнүүд нь тал бүрийн мэдээлэлтэй байдаг аж.

Арга хэмжээнд оролцсон Х.Ангараг “Цаг зав гарган уулзсан та бүхэнд баярлалаа. Би нэг зүйл хүсмээр байна. Залуу уран бүтээлч Нямхандыг маш сайхан дуулдаг гэж сонссон. Та энэ сайхан өргөөнд ирснийх дуулж өгнө үү” гэв. Мэдээлэл сайтай байгааг залуу уран бүтээлч онцлоод  дууг хамтдаа дууллаа. Уран бүтээлчид зорьж ирсэн зочидтой зургаа авахуулан, аз жаргал хүслээ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.