Хайр хаана байна тэнд баялаг, амжилт байдаг юм

Twitter Print
2016 оны 09-р сар 26-нд 08:07 цагт
Мэдээний зураг,

Нэгэн бүсгүй гэрээсээ гартал урт цагаан сахалтай гурван өвгөн байшингийнх нь өмнө нарлаад сууж байна гэнэ. Бүсгүй тэднийг хараад огт таниагүй боловч нутгийн сайхан заншлын дагуу би та нарыг танихгүй юм байна. 

Гэхдээ настангууд минь өлсөж ядраа байлгүй дээ. Манайд ороод идээ ундаа зооглоно уу?" хэмээн урьжээ.

Тэгтэл өвгөд: Танай гэрийн эзэн чинь гэртээ байгаа юу? гэж сайхан зантай эмэгтэйгээс лавлав.

"Үгүй ээ, нөхөр маань ирээгүй байна" гэж бүсгүйг хэлэхэд,

"За тэгвэл бид танайд орж чадахгүй юм байна" хэмээн өвгөд хариулжээ.

Орой болж нөхөр нь гэртээ ирэхэд эхнэр өнөөдрийн болсон явдлынхаа тухай хэлж гэнэ. Нөхөр "Алив эхнэр минь яваад азай буурлуудыг уриад ир!" гэж хэлжээ. Бүсгүй гэрээсээ гарч, өвгөдийг орон гэртээ айлчлахыг дахин гуйлаа.

Харин урт цагаан сахалт өвгөд:

"Бид бүгдээрээ нэг айлд зэрэг орж чаддаггүй юм" хэмээн хариулжээ.

Эхнэр ямар учиртай болохыг гайхан лавлаж гэнэ. Харин нэг өвгөн нь нөгөө рүүгээ зааснаа, "Түүний нэрийг эд баялаг гэдэг.

Дараагийнх нь амжилт харин намайг бол хайр гэдэг юм.

Та одоо гэртээ ороод бид гурвын хэнийг нь сонгож уримаар байна гэдгээ нөхөртэйгөө ярилцаад ир!" гэж хэлэв.

Ингээд эхнэр гэртээ орж нөхөртөө энэ тухай хэлэхэд, гэрийн эзэн:

"Ямар сайн юм бэ? Нэгэнт энэ бүхэн үнэн бол хоёулаа эд баялагийг гэртээ урья!

Түүнийг гэртээ оруулж орон гэрээ эд баялагаар дүүргэе!" гэлээ.

Гэтэл эхнэр нь зөвшөөрсөнгүй. "Хонгор минь! Бид яагаад Амжилтыг гэртээ урьж болдоггүй юм бэ?" гэхэд бэр охин үүнийг сонсоод "Хайрыг урьвал яасан юм бэ? гэр орон минь хайраар дүүрнэ шүү дээ" гэлээ.

Нөхөр нь эхнэртээ, "Бэр охиныхоо зөвлөгөөг дагацгаая! Явж очоод хайрыг гэртээ урь!" гэлээ.

Эхнэр гэрээс гарч, гурван хөгшнөөс "Та нарын хэн нь хайр билээ? манайд зочлоорой!" гэжээ. Хайр босоод байшин рүу алхав. Харин нөгөө хоёр нь ч гэсэн түүнийг даган алхаж гэнэ.

Гайхсан хатагтай Баялаг, Амжилт хоёроос, "Би зөвхөн Хайрыг урьсан шүү дээ. Яагаад та хоёр түүнийг дагаж байна вэ?" гэж асуулаа.

Харин өвгөд: "Хэрэв та нар Баялаг юмуу Амжилтын аль нэгийг нь урьсан бол бусад нь гадаа байх байсан юм. Нэгэнт Хайрыг урьсан тул түүнийг дагаж бид байнга явдаг юм.

ХАЙР хаана байна тэнд БАЯЛАГ АМЖИЛТ байдаг юм гэж хариулжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.