Баярлалаа, Кевин Гарнет

Twitter Print
2016 оны 09-р сар 24-нд 22:31 цагт
Мэдээний зураг,

Баярлалаа К.Гарнетт. Дэлхийн сая сая залуучууд уран чадварлаг дайчин тоглолтыг тань үзэж сагсан бөмбөгт дуртай болсон. 1995 оны драфтаас өнөөдрийг хүртэл чи л ганцаараа NBA-д тоглож, гайхалтай 21 улирлыг үдлээ. Ийм цаг ирнэ гэдгийг мэдэж байсан ч дахиад тоглолтыг чинь харахгүй болсонд харамсалтай байна.

Далайн чанадын үндэсний сагсан бөмбөгийн холбооны 1995 оны драфтын эхний бүсийн 5 дахь сонголтоор "Миннесота Тимбер Уолвез" багт ирж байсан Кевин Морис Гарнетт 1995-2007 онд "Миннесота", 2007-2013 онд "Бостон Селтикс", 2013-2015 онд "Бруклин Нэтс", 2015-2016 оны хооронд буюу гайхалтай замналынхаа сүүлийн улиралд төрөлх "Миннесота" багт тоглоод зодог тайллаа.

Энэ 21 жилийн хугацаанд 2008 онд NBA-ийн аварга, 2004 онд улирлын үнэ цэнэтэй тоглогч, 15 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, 2003 онд бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, бүх NBA-ийн нэгдүгээрт багт 4, хоёрдугаар багт 3, гуравдугаар багт 2 удаа нэрлэгдэж, 2008 оны шилдэг хамгаалан тоглогч, 2004-2007 онд дөрвөн улирал дараалан самбараас бөмбөг авалтаар бүх тоглогчдыг тэргүүлж байлаа. Мөн АНУ-ын шигшээ мөрөөдлийн багийн хамтаар 2000 онд Австралийн Сидней хотод болсон зуны Олимпийн их наадамд түрүүлж алтан медаль хүртсэн.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.