Нэг сар үнэгүй кино үзэх азтанууд тодорлоо

2016 оны 09-р сар 24-нд 11:24 цагт
Мэдээний зураг,

Өргөө кинотеатрын хамт олон шинэ киноны нээлтийн өмнө болон баасан гараг бүр цэнгээнт арга хэмжээг тогтмол зохиодог болсон билээ. Энэ удаа хотдог хэн хамгийн хурдан идэх вэ уралдааныг зохион байгуулав.

Трэйлэрээсээ тэс өөр өгүүлэмжтэй, зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан SAUSAGE PARTY кино манай эхэлсэнтэй холбоотой зохион байгуулсан тэмцээнд манай үзэгчид идэвхитэй оролцож, амттай хотдогоо идэж, азтаны шагнал гардан, нэг сар үнэгүй кино үзэх эрхийн эзэн боллоо.

Анхны ялагчаар С.Амгалан тодров. Тэрбээр гурван ширхэг хотдог-ыг гурван минут, 24 секунтын дотор идэж, азтан боллоо. Дараагийн ялагчаар нар Г.Баяр, Т.Дөлгөөн, С.Сүлдбаатар нар тодрон азтаны шагналаа гардлаа. Өргөө кинотеатрыг зорьж ирсэн үзэгчдээ уйдаахгүй, хөгжилтэй, амралт чөлөөт цагаа сайхан өнгөрөөх боломжийг бид олгож, гайхамшиг үргэлжилсээр байх болно.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.