Япон Курилийн арлуудаас зөвхөн хоёрыг эргүүлэн авах тухай мэдээг няцаалаа

Twitter Print
2016 оны 09-р сар 23-нд 17:33 цагт
Мэдээний зураг,

Курилийн арлуудаас хоёрыг авсан тохиолдолд Токио Москватай энхийн гэрээ байгуулахад бэлэн байна гэсэн дэлхий нийтээр тараад байсан мэдээллийг Япон улсын Гадаад харилцааны яам эрс эсэргүүцлээ. 

"Энэ бол бодит байдалтай нийцэхгүй мэдээлэл. Японы засгийн газар урьдын чиг бодлогоороо маргаантай бүх дөрвөн арлын асуудлыг шийдвэрлэсэн хойно л энхийн гэрээ байгуулна" гэж Японы Гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. 

Японы тэргүүлэх Yomiuri сонин өнөөдөр баасан гаригт, Токио Москватай харилцаагаа сайжруулж, Шикотан болон арал гэж нэрлэгдэж буй, үржил шимгүй зэлүүд Хабомаи газрын авсан нөхцөлд энхийн гэрээ байгуулахад бэлэн байна гэж мэдээлэхийн хамт Японы засгийн газар гэхдээ Кунашир болон Итуруп арлуудыг шилжүүлэн авахаас буцахгүй гэж тэмдэглэсэн байжээ. Тэрчлэн тус сонины онцолсноор, “Токио  эхлээд Оросын талаас уг арлуудад япончууд чөлөөтэй зөрчих зөвшөөрөл олж авсны дараа эдийн засгийн хувьд хамтран эзэмших зорилт тавьж байна. Харин энхийн гэрээ байгуулсан цагтаа арлуудыг эргүүлж авна гэдэгт найдаж байгаа аж” гэсэн байна.  

Харин Yomiuri сонины нийтлэлд Японы засгийн газрын өндөр албан тушаалын эрхмийн хэлсэн үгийг тэмдэглэснээр, Япон улс эхлээд хоёр арлыг шилжүүлэн авах зөвшилцөлд хүрэхийг зорьж байгаа. Учир нь ингэснээр оросууд амархан зөвшөөрөх магадлалтай. Өнгөрсөн тавдугаар сард хоёр улсын тэргүүн Сочид уулзахдаа “зөвшилцөлд хүрэх гэсэн өнгөрсөн үеийн яриа хэлэлцээртэй зууралдаад яахав” гэсэн тохиролцоонд хүрсэн аж. Гэвч Москва энэ нөхцлийг зөвшөөрөх үү, үгүй юу гэдэгт итгэхэд бэрх хэмээн уг хэвлэл тэмдэглэсэн байна.  

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.