Маргааш өсвөрийн шатарчдын УАШТ болно

Twitter Print
2016 оны 09-р сар 23-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

"Цагаан бэрс” өсвөрийн шатарчдын бодлого бодолтын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд МҮЭСТО-д болно. Бүртгэл тэмцээн эхлэхээс нэг цагийн өмнө болох бөгөөд энэ үеэр бодлого бодолтын олон улсын интернет тэмцээнтэй. 

Тэмцээнд 15 хүртэлх насны охид, хөвгүүд оролцох боломжтой. Оролцогчдод хоёр ба гурван нүүдлийн бодлого болон этюд тус бүр нэг, олон улсын тэмцээний жишигт ойртуулсан хоёр нүүдлийн урвуу ба хамжаа мадын бодлого тус бүр нэг, нийт зургаан байрлалыг 100 минутад бодох даалгавар зэрэг өгөгдөх аж. 

Тэмцээний үеэр цол, зэрэг олгохгүй. Харин 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн шатарчдад бодлого бодогчийн чансаа олгоно. 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.