“Их хурд” уралдаанд түрүүлсэн хүлгүүдэд “Манлай түмний эх” цол олгов

Twitter Print
2016 оны 09-р сар 23-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан боллоо. Гурван жилд тутамд нэг удаа болдгоороо онцлог эл уралдааны үеэр “Их хурд” зохиогдож эхэлснээс хойш буюу 1998-2013 оны хооронд түрүүлсэн азарга, их насны морьдод хүндэтгэл үзүүлж, “Манлай түмний эх” цол олгов. 

“Их хурд” уралдаанд 2004 онд түрүүлсэн  Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Б.Наранхүүгийн "Амгалан төрийн ажнай шарга", 2007 онд түрүүлсэн Завхан аймгийн  Яруу сумын уугуул Ц.Баянжаргалын “Магнай” халтар, 2013 онд түрүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол Улсын Тод Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан зэрэг азарганд хүндэтгэл үзүүлэв.

Мөн Их хурд”-д 2007 онд түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Мөнхтөрийн хээр, 2011 онд түрүүлсэн Төв аймгийн Лүн сумын уугуул аймгийн алдарт уяач Б.Баасанбазарын “Дөлгөөн” хонгор, 2013 онд түрүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод Манлай уяач Х.Бат-Эрдэнийн “Даян түмэн эх” хүрэн болон 2010 онд гуравт хурдалсан Завхан аймгийн Яруу сумын уугуул,  "Талын хүлэгч" галын уяач Ц.Баянжаргалын “Чандмань” халтар морьдод хүндэтгэл үзүүлж, “Манлай түмний эх” цол олголоо.

“Их хурд” уралдаанд түрүүлсэн хүлгүүдэд “Манлай түмний эх” цол олгов

“Их хурд” уралдаанд түрүүлсэн хүлгүүдэд “Манлай түмний эх” цол олгов

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.