Эрхий дарам ялтсанд терабайт мэдээлэл багтааж болохыг SanDisk нотлон харууллаа

2016 оны 09-р сар 22-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Америкийн "SanDisk" компани нэг терабайтын мэдээлэл агуулах боломжтой SD картыг танилцуулсан тухай "PetaPixel" цахим хуудсанд мэдээлжээ.

Extreme Pro SDXC гэдэг энэ карт нь одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн их багтаамжтай бичил карт болж байна. Уг картыг Германы Кельн хотод эхэлсэн Photokina үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байгаа аж.

Картны үнэ болон хэзээ худалдаанд гаргах талаар ямар ч мэдээлэл алга байна. Гэхдээ ийм карт бий болсон нь асар их багтаамжтай бичил картны шинэ эрин үе эхэлснийг харуулж байна гэж PetaPixel цахим хуудас дүгнэжээ.

Нэг терабайтын багтаамжтай SDXC нь 4К форматаар дүрс бичлэгийг 14 цаг хүртэлх хугацаагаар хадгалах бөгөөд файл дамжуулах хурд нь 100 Мбайт/с аж.

Дашрамд дурдахад SanDisk компани 2000 онд 64Гб багтаамжтай флашыг анх удаа үйлдвэрлэж байсан бол 2014 онд 512 Гб багтаамжтай SD картыг зах зээлд гаргаж байжээ. Тухайн үед уг картны үнэ 800 доллар байсан аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.