Нойтон цас орж, цасан шуурга шуурна

Twitter Print
2016 оны 09-р сар 22-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Есдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг малчид, тариаланчид, хадланчид, иргэдэд ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

 

2016 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 24-28-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 

Есдүгээр сарын 24-нд баруун болон зүүн зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. 27-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. 

Салхи 25-нд ихэнх нутгаар, 24,26,27-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.  

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.