Өмнөд Солонгосын өршөөлийн хугацаа он дуустал үргэлжилнэ

Twitter Print
2016 оны 09-р сар 22-нд 08:24 цагт
Мэдээний зураг,

БНСУ-д хууль бусаар оршин сууж буй цагаачдыг сайн дураар гарч явбал энэ оны төгсгөл хүртэл шийтгэлээс чөлөөлнө гэж тус улсын Хууль зүйн яамнаас  мягмар гарагт мэдэгджээ.

Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн энэ сарыг дуустал явуулахаар төлөвлөсөн уг арга хэмжээний үр дүн сайн байгаа тул хугацааг сунгасан байна.

Өнгөрсөн таван сарын хугацаанд 28,000 хууль бус цагаач сайн дураар тус улсаас явсан нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин их тоо аж. Энэ хугацаанд нутаг буцсан хүмүүсийг торгуулиас чөлөөлж, дахин Өмнөд Солонгост ирэх эрхийг нь нээлттэй үлдээх юм байна.

Нутаг буцахаар шийдсэн гадаадын иргэд нь хүчинтэй паспорт, онгоцны тасалбартай байх ёстой бөгөөд буцах өдрөө цагаачлалын албанд мэдэгдэх ёстой гэнэ.

Харин өршөөлийн хугацаанд Өмнөд Солонгосоос яваагүй хууль бус цагаачдад таван жилийн хугацаанд тус улсад нэвтрэх эрхийг хасах аж.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.