Туркэд 28 мянган багшийг баривчилж мөрдөн шалгаж байна

2016 оны 09-р сар 20-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Террористуудтай холбоотой хэмээн сэжиглэж Туркийн 28 мянган багшийг ажлаас нь халсны дээр 9464 хүний багшлах эрхийг түдгэлзүүлсэн байна. Туркийн шадар сайд Нуреттин Жаникли телевизийн NTV сувгаар энэ тухай мэдэгдэж, багш нарын хэргийг одоо мөрдөн шалгаж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ 455 багшийн ажлыг шалгаж, буруугүй нь тогтоогдсон учир эргээд ажилд нь томилсон гэжээ. 

Өнгөрсөн долоодугаар сард тус улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарсны дараа өргөн олныг хамарсан баривчилгаа явуулж, цэрэг, цагдаагийн хүч, төрийн албан хаагчид, шүүхийн ажилтнууд, багш нар зэрэг нийт 60 мянга гаруй хүнийг баривчилжй, мөрдөн байцааж ирсэн билээ. Үүгээр зогсохгүй тус улсын ерөнхийлөгч Таийп Эрдоган Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, цаазын ялыг дахин тогтоохоо мэдэгдээд байсан бол төрийн эргэлт хийх гэсэн хэргээр зөвхөн наймдугаар сард 16 мянган хүн баривчилсан байна.

Тэрчлэн Туркийн засаг захиргаа хэвлэл мэдээллийн 100 гаруй хэрэгсэл, тэр дундаа телевизийн 16 суваг, 23 радиостанц, 45 сонин, 15 сэтгүүл, хэвлэлийн 29 газар мэдээлийн гурван агентлагийн үйл ажиллагааг зогсоосон аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.