"Монголын хөрөнгийн бирж"-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Алтайг томилов

Twitter Print
2016 оны 09-р сар 20-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, 2016/03 тоот тогтоолоор М.Болорыг үүрэгт  ажлаас нь чөлөөлж,  2016/04 тоот тогтоолоор Х.Алтайг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Х.Алтай нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2011-2014 оны хооронд ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, зах зээлийн дэд бүтцийг шинэчлэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж ажилласан туршлагатай юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.