Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2016 оны 09-р сар 19-нд 08:22 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхнээс та өөрийн амьдралын хэв маяг, хоолны дэглэмээ өөрчлөх эерэг дүнтэй холбоотой судалгаа шинжилгээ явуулахыг хүсэх болно. Нэг хэвийн илүү хүчтэй дасгал хийх эсвэл гэртээ биеийн тамирын тоног төхөөрөмж авах тухай бодож үз. Од эрсийн таагүй нөлөөний улмаас гадаадад аялах гэж байгаа хүмүүс илүү их болгоомжтой байх хэрэгтэй. Билет, цагийн хуваарь, үнэ хөлс, паспорт болон визээ дахин дахин шалгаж бүх бичиг баримт чинь бүрэн эсэхийг шалга. Долоо хоногийн дундуур таныг өөдрөг хандлагатай, өөртөө итгэлтэй байлгаж ингэснээр амжилтанд хүрэх боломжоо чинь нэмэгдүүлэх бага хэмжээний азтай тохиолдол тохиолдох болно. Одоо харин зарлаганд гүйж, хувийн болон ажил зорилгоо биелүүлж эсвэл төрөл бүрийн үйл ажиллагаанд хүүхдээ хүргэж, авч байсан завгүй хэдэн өдөр дуусаж байгаа тул, гүнзгий амьсгаа аваад амарч эхэл. Хэрэв та амарч байгаа бол таны төсөв, хэрэгцээнд тохирох аялах газар ол. Хэрэв та сурч байгаа бол боловсрол, ажил мэргэжлээ хоёуланг нь хөгжүүлэх боломжтой байхын тулд өдрөөр сурах уу оройгоор сурах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. 

Үхэр

Долоо хоногийн эхэнд үүссэн гэнэтийн мэдээ оюун санааг тогтворгүй болгоно эсвэл гэр бүлийн харьцааг хүндрүүлнэ. Ноцтой асуудалд бэлэн бай. Бусадтай харьцахдаа даруу төлөө байж, болгоомжил. Сексийн идэвх илт буурна. Хамтын төсөл, худалдаа наймаанд бүү оролц. Таны санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул алдагдалд орох магадлалтай. Албан тушаал буурах эсвэл нэр хүнд унах аюул нүүрлэж байна. Долоо хоногийн дундуур таны санхүүгийн байдал тогтворгүй байх бөгөөд хэд хоногийн дараагаас зарим нэг тогтворжилт ажиглагдана. Уран бүтээлч эрчүүдэд харин ээлтэй өдрүүд байна. Бараг гарах гарцгүй нөхцөл байдалд түргэн хариу үзүүлэх, зөв шийдвэр гаргах чадвар тань таны санхүүгийн байдлыг дээшлүүлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэхэд тусална. Долоо хоногийн сүүлээр олон нийтийн аливаа үйл ажиллагаанд болгоомжтой оролц. Урьдын танил байсан хэн нэгэнтэй таарах бөгөөд түүнтэй удаан зууралдах хэрэггүйг сануулж байна.

Ихэр

Долоо хоногийн эхэнд санхүүгийн үйл ажиллагаа явуулах, шүүхэд хандах, бичиг баримт бүрдүүлэх зэрэг тааламжтай байна. Энэ өдрүүдэд та тендерт өрсөлдвөл ялах магадлал байгаа бөгөөд түүнийг хэн нэгний тусламжтай хийгээрэй. Хэлэлцээр хийх болон ажил хэргийн уулзалт, харилцаанд таагүй. Мэргэжлийн түвшинд та өөрийн байх ёстой байр сууриас арай доогуур ажил эрхэлдэг байж магадгүй. Долоо хоногийн дундуур та гэрээ байгуулах гарын үсэг зурах үедээ зохих зүйлийн сайн уншихыг сануулж байна. Та өөрийгөө сайн талаас бусдад харуулж чадна, гэхдээ өөрийн боломжийг хэтрүүлэн үнэлж болохгүй. Хуримтлагдсан ядаргаанаасаа болж та уур бухимдалтай байх бөгөөд үүнийгээ хэн нэгэнд гаргах, нялзаах гэсний хэрэггүй. Ажил амралтаа зохицуулах хэрэгтэй болсныг харуулж байна. Өөрийн дотоод сэтгэлээ уудалж, анхаарлаа төвлөрүүл. Таны сэтгэл санааны байдал тун сайхан байгаа ч хүмүүстэй харилцах гэсний хэрэггүй. 

Мэлхий

Долоо хоногийн эхэнд та хувиар ажиллагсад түншүүддээ амлалт өгөхөө түр хойшлуулаарай. Хүмүүстэй ялангуяа, харь орныхонтой гэрээ хэлэлцээр хийхэд төвөгтэй байна. Хэрвээ та хэн нэгэн хүнтэй танилцан үерхэж эхэлвэл тэр хүн тань жирийн биш мөн таньд тохирох хүн биш байж болзошгүй. Та маш дотно харилцаа хэн нэгэнтэй үүсгэх шийдвэрийг бүү гарга. Бүх яаран хийсэн алхам тань дараа нь харамслыг авчирна. Та түгшүүрийг мэдэрч байвал удирдлагадаа энэ ажлыг гүйцэтгэж чадна гэж бүү зөвшөөрөөрэй. Энэ нь магадгүй, хэн нэгний урхи байж магадгүй. Долоо хоногийн сүүлийн амралтын өдрүүдээр хайртдаа бэлэг худалдан аваад түүнтэйгээ лааны гэрэл доор оройн хоолоо идээрэй. 

Арслан

Амьдралын дадал туршлагыг тань зөн билэг орлоно. Долоо хоногийн эхээр танд шинэ ажлын санал ирж магадгүй. Ертөнцийг үзэх үзлээ өргөжүүлэхэд чиглэсэн дорвитой зүйл хийж эхэл. Үйл ажиллагаа дэс дараалалтай эмх цэгцтэй болгож бодит байдлыг мөрөөдөлтэйгөө бүү хутга. Харин долоо хоногийн дундуур амьдралын эрч хүч унана. Энэ үед гэрээ хэлэлцээр, худалдан авалт, харилцаандаа тайлбар хийхэд таагүй байна. Долоо хоногийн дундуур танд эм эмнэлэгтэй холбоотой асуудлууд таагүй тохиромжгүй байна. Гэр бүлийн хүрээнд онцгой үйл явдал тохиолдохгүй ч гэсэн энэ нь бусад асуудлуудыг бодвол ач холбогдол багатай гэсэн үг биш. Эсрэгээр ахуйн асуудлууд таныг байнга дагалдана. Амжилт тань илүү тайван байна. Энэ ордныхны амьдралын дурын нөхцөл байдалд зохицох чадвар өндөр, дур сонирхол, үйлдэл, сэтгэл хөдлөлөө барих чадвартай хүмүүс юм. Болж буй үйл явдалд хэт эмзэг бүү хүлээж ав. Танаас бүх юм шалтгаалаагүй гэдгийг ойлго. Сайн унтаж амар.

Охин

Өөрийгөө олон зүйлээр хүрээлүүлж байдаг таны хувьд долоо хоногийн эхэнд төсөөлж ч байгаагүй зүйлтэйгээ нүүр тулна гэдэгтээ итгэлтэй байхад гэмгүй. Өнгөрсөн сарын турш хийсэн бүх үр бүтээлээ дүгнэ. Ингэж байж та өөртөө итгэлтэй шийдвэр гаргаж чадах юм. Хэвийн үйл хөдлөлийн оронд бүх зүйлд нухацтай хандаж сурах болно. Банк санхүүгийн асуудалтай холбоотой сайхан мэдээ дуулах ч ажлын ачаалал нэмэгдэх болно. Ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хүсдэг ч найз нөхдөөс цалгардуулах нөхцөл ихээхэн үүсдэг бололтой. Харин хүн бүхний хийж байгаа зүйлийг та заавал хийх албагүй гэдгийг санаарай. Харин бусдад шийдвэр гаргах боломжийг олгоорой. Долоо хоногийн сүүлээр аливаа зөрчил, маргалдаанаас зайлсхийхэд хэцүү байх нь бололтой. Харин та маргаанд оролцвол өөрийнхөө хэр аминч зантай гэдгийг анзаараад нэг үзээрэй. Таны хувьд олон нийтийн ажилд оролцох, цуглаанд явах зэрэг нь тохиромжгүй байна. Дотоод сэтгэлээ амгалан, тайван байлгах хэрэгтэй. 

Жинлүүр

Долоо хоногийн эхэнд бүх санхүүгийн нөөц боломжоор хангагдсан гэдгээ батлахын тулд тайлангуудаа хар. Хэн нэгний төлөө сайн зүйл хийвэл дагаад сэтгэл санаа сайхан болно. Ямар нэг шалтгаангүйгээр аливаа зүйлд итгэж чадахгүй байх тул зөн совиндоо анхаарлаа бүү хандуул. Магадгүй хувийн орон зайгаа хамгаалахыг хүсэхэд тань ямар нэг шалтгаан байгаа. Амар тайван байхын тулд гэрээсээ гарахдаа хаалгаа сайн түгжсэн эсэх мөн даатгалын тань хугацаа дууссан эсэхийг шалга. Долоо хоногийн дундуур ойрын өдрүүдэд таны бусдын анхаарлыг татах чадвар маш өндөр байна. Аяллаар явах, холын замд гарах, зочид хүлээн авах эсвэл айлд зочлон очиход тааламжтай. Танд од эрхсийн зүгээс үзүүлж буй нөлөө хүчтэй мэдрэгдэх бөгөөд таны эрч хүч нэг бол буурч эсвэл ихсэх болно. 

Хилэнц

Долоо хоногийн эхээр таны биеийн байдал ялангуяа хоол боловсруулах эрхтэн нэлээд асуудалтай байна. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь таны бие галбирт тустайгаас гадна урт наслахад нөлөөлнө. Сүүлийн өдрүүдэд мөнгө санхүү болон ажил төрөлтэй холбоотой асуудлаас болж хамтын амьдралдаа сэтгэл дундуур байх болно. Энэ хэдэн өдөрт хуульчид ба зарга зальхайтай ямар нэг байдлаар орооцолдохоос зайлсхий. Хүмүүст таны сэтгэл татам байдал, увдисыг тань эсэргүүцэх нилээн хүндрэлтэй байх хэдий ч хайр дурлалын харилцаатай тань холбоотой асуудлууд таны төсвөлсөн шиг баяр хөөртэй байхгүй. Долоо хоногийн дундуур од гараг таныг оюун ухаанаа дахин цэнэглэхэд таатай хэмээн зөгнөж байна. Санаанд ороогүй зочид сонирхолтой мэдээ холоос авчирна. Эмэгтэйчүүдийн дур булаам байдал улам нэмэгдэж эрчүүдийн анхаарлын төвд байх нь. Гэнэтийн эрсдэлд өртөхөөс болгоомжлох хэрэгтэй. Нуугдмал байгаа дарамт, стрессээ суллах бүтээлч арга замыг хайхыг хичээ. Долоо хоногийн сүүлээр та  өөрийн сайн сайхан байдал амьдралын хэв маягаа сайжруулах боломжийг бүү алд. Одооноос шинэ хоолны дэглэм, тогтсон нэг хэвийн дасгалаа хийж эхэл. 

Нум

Долоо хоногийн эхээр таны хүмүүст туслах гэсэн хүсэл удаан хугацааны зорилгод тань саад болж, улмаар ямар замаар явахаа мэдэхээ болиход хүргэж болзошгүй. Таны дотны анд туслах ч энэ нь зарим талаар саад болж магад. Бясалгал хийх нь таныг өнгөрснөө ойлгон, тэрхүү амьдрал одоо болтол танд нөлөөлсөөр байгааг мэдрүүлнэ. Долоо хоногийн дундуур өөрийгөө ухаанаараа биш зөн совингоороо удирдах нь өнөөдөр тохиромгүй байх. Цэцэг худалдаж авах буюу нарийн боовны мухлагаар орж, сэтгэл санаагаа зас. Та өөртөө амрах зөвшөөрөл өгөөрэй. Долоо хоногийн сүүлээр интернет орчинтой нилээд ойр байх бололтой. Ижил төстэй сонирхолтой хүмүүстэй уулзах нь таны байгалиас заяасан яриасаг занг тодотгоно. Та хашгирч уурлах хэрэггүй, ялангуяа хүүхэдтэй бол. Шударга бай, бүх зүйл сайнаар дуусна. 

Матар

Эрүүл мэндийн асуудалдаа анхаарал тавих цаг болжээ. Сүүлийн удаа эмчид очсоноос чинь хойш нэлээд хугацаа өнгөрсөн тул долоо хоногийн эхээр цаг ав. Бизнесийн асуудлаар сэтгэлээ нэг их зовоох хэрэггүй. Зөн совингоо дагаж, яг одоо хиймээр байгаагаа л хий. Та одоо хэсэг хугацаанд бусдын биш өөрийн асуудалд анхаарал тавих цаг иржээ. Бусдад зөвлөгөө өгч, тэдэнд хэрэгтэй хүн байх нь сайн хэрэг. Та нэлээдгүй амжилтанд хүрсэн гэдгээ өөрөө ч анзаараагүй. Танд хүссэн зүйлээ хийж, аливаад эргэлзэж тээнэгэлзэхгүй байхыг зөвлөсөн байна. Долоо хоногийн дундуур  таны хүсэл мөрөөдөл биелэх магадлал маш өндөр байна. Таны эрч хүч урам зориг, төсөөлөн бодох чадвар маш өндөр байгаа тул энэ үеийг ашиглан хүсэл мөрөөдлөө бодитоор хэрэгжүүлэхийг хичээ. Ганц бие хүмүүсийн хувьд сайхан унтаж авч, эрч хүч, тамир тэнхээгээ цэнэглэж, амралтын өдрүүдтэй нүүр тулахдаа бэлтгэ. Та өнөөдөр аз жаргалтай бас бүтээлч байж чадна.

Хумх

Долоо хоногийн эхэнд та бүхний идэвх хариуцлага, урам зориг материаллаг байдлаа дээшлүүлэх сайхан нөхцөл болно. Амьдралын эрч хүч өндөр төвшинд байна. Сексийн идэвх, ирээдүйг зөгнөх чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Гэнэтийн таагүй явдлууд найз нөхөд удирдлагатайгаа харьцах харьцааг муутгана. Долоо хоногийн дундуур таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх нөхцөл байдал үүсэх эсвэл ямар нэгэн мэдээ ирнэ. Хувийн амьдралд тань тэмцэлдэхэд маш хэцүү, хүчтэй мэдрэмж таныг эзэгнэх болно.  Долоо хоногийн ажлын ачаалал их байсан ч та энэ өдөр хүчтэй хэвээр байна. Та өөрийн хүчиндээ итгэн, гайхалтай итгэлтэй болсон тул олон зүйл амжуулж чадна. Эд зүйл худалдан авах, хуримтлуулах, мөнгө хураахад ээлтэй.  Бүтээлч нэгэн нь хөгжим зохиох авьяасаа нээж магад бөгөөд энэ нь нэмэлт орлого авчирч болзошгүй.

Загас

Долоо хоногийн эхээр шинэ ажил төрөл эхлэх болон ажил хэргийн түнштэй шинээр харилцаа холбоо тогтооход таатай өдөр. Таны амьдралын эрч хүч маш өндөр түвшинд байна. Ажлын байран дээрх зөрчилдөөн үл ойлголцлоос үүссэн уур бухимдлаа гаргах хэрэгтэй. Таныг доройтуулж байгаа хүмүүс, эд зүйлс, хувийн хэвшлийн талаар сайн бодолхийлээд үзээрэй. Энэ хугацаанд шинэ ажил, төсөл хэрэгжүүлэх гэсний хэрэггүй. Таны оюун ихэд сэргэг, идэвхтэй байх бололтой. Өөрийгөө дорд үзэж, дутуу үнэлэхийн оронд өөрийн болон бусдын төлөө гэсэн сэтгэлээ тэнцүүлж сур. Долоо хоногийн сүүлээр  орон гэртээ хийх өөрчлөлт, төлөвлөлт таны сэтгэлийг баясгана, Эртний эдлэлийн дэлгүүрт орж, сонирх. Зочин хүлээж авах, утсаар ярих мөн урилга хүлээж авахаас татгалз. Учир нь энэ зүйлс таны төлөвлөгөөг нураана.

 www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.