Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болно

Twitter Print
2016 оны 09-р сар 17-нд 13:52 цагт
Мэдээний зураг,

Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 18-25-нд болно.

Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Казакстан, Тайван, Хонгконг зэрэг 7 орны баг тамирчид өрсөлдөх юм. Багууд хоёр хэсэгт тойргоор тоглоно.

Бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр Азийн оюутны спортын холбоо, БСШУЯ, МОСХолбоо, МСБХолбоо, МҮСБХолбоо зэрэг байгууллагууд тэмцээний сугалааг хамтран явууллаа.

Сугалаагаар бол А бүлэгт БНХАУ, БНСУ, Хонгконг, Б бүлэгт Монгол, Казакстан, Тайван, Макаогийн сагсчид тойргоор тоглохоор болов. Сугалааг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулж, бусад орны тоглогчдод оноолтын талаарх мэдээллийг хүргэлээ.

М.Бумсүрэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.