Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Twitter Print
2018 оны 09-р сар 04-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно, дуу цахилгаантай бороотой.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Өнөөдрөөс нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө  20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Энэ сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө нутгийн баруун хойд хэсгээр, 5-6-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.