Гэрлэсэн эмэгтэйчүүдийн нэн даруй зогсоох 5 үйлдэл

Twitter Print
2017 оны 09-р сар 03-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

1. Ханиа хүүхэд шиг харж, хандахаа боль. Ханьд чинь халамжит "гэргий" хэрэгтэй болохоос дахиад нэг ээж хэрэггүй.

2. Нөхөртөө үйлдлээрээ ямар нэг юм ойлгуулж эсвэл амаараа хэлээгvй байж нөхрөөсөө "ойлгочих байх" гэж найдан өөрийгөө бүү зовоо. Шууд юу бодож, яамаар байгаагаа аятайханаар хэлж сур.

3. Нөхрөөсөө илүү үр хүүхдүүдээ нэн түрүүнд тавихаа боль. Таны хүүхэд аав ээж нь нэг нэгнээ халуунаар хайрлаж байгаагаар амар тайван болж, хамгаалагдсан мэдрэмжийг авдаг болохоос мянга өөрсдийг нь хайрлаад ханийгаа анхаарахгvй бол энэ бүх хайр чинь хайр биш болж орхино.

4. Ханийг чинь хүндэлдэггvй эсвэл ер нь ханилсан ханиа муулдаг, хов жив ярьдаг найзуудаасаа холд. Хэзээ ч танд тус болохгүй мөртлөө таны гэр бүлийн амьдралд үргэлж гай тарих болно.

5. Өөр эрчүүдтэй бүү сээтэгнэ. Энэ нь та өөрийнхөө сонгосон ханиа голж байгаа л гэсэн үг. Цагаахан сээтэгнүүр байж болно шүү дээ гэж зарим нь бодож магад. Овоо босгоогvй бол шаазгай юу гэж суухав. Та найзууд гэж бодож байхад нөгөөх чинь юу ч гэж бодчихсон явааг мэдэхгvй шүү дээ. 

6. Нөхрийнхөө юу хийж яваа болон хувцасны карма, утсыг шалгахаа боль. Тэгэх тусмаа нөхөртөө итгэдэггүйгээ харуулж, анхаарал болгоомжтой байхад хүргэнэ. Мөн таныг буцаад сэрдэхэд ч хүргэж болох юм. 

 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.