"Эрдэнэт" үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох саналыг гаргажээ

Twitter Print
2016 оны 09-р сар 16-нд 17:06 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг улс төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох саналыг гаргажээ.

Тэрбээр саналдаа "Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоол гарсан. Түүний Монгол төрийн алтан жолооч атгаж байх цаг үед "Эрдэнэт" үйлдвэрийг байгуулах, "Эрдэнэт" хотын түүхэн бүтээн байгуулалтыг бүтээхэд гарамгай гавъяа байгуулсан нь түүхэнд тодоор тэмдэглэгдэж үлдсэн билээ. Иймд түүний нэр төрийг сэргээж, алдар гавъяаг нь мөнхжүүлэх ажлын хүрээнд "Эрдэнэт" үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох санал гаргаж байна" гэв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.