Монголын багш нарын баярыг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

2016 оны 09-р сар 16-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

Удахгүй тохиох Монголын багш нарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар “Монголын багш нарын холбоо”-ны төлөөлөл БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай уулзаж, санал бодлоо солилцсон байна.

Монгол Улсын Засгийн газар 2014-2015 оны хичээлийн жилээс эл өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх" журамд өөрчлөлт оруулсан. 

Тодруулбал,  ЮНЕСКО-гоос “Дэлхийн багш нарын өдөр”-ийг 1996 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар зарласан бөгөөд 2012 оны энэ өдрийг "Багшийг дэмжье" уриан дор тэмдэглэжээ. Одоогоор дэлхийн 100 гаруй оронд аравдугаар сарын 5-нд энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил Монголын багш нарын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэх гэж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.