15 настай хүү хүйсээ солиулж Ким Кардашьянтай адилхан болжээ

Twitter Print
2016 оны 09-р сар 16-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

Ким Кардашьян болоод түүний дүү охин Кайлиг даган дуурайхгүй охид бүсгүйчүүд тун ховор болжээ. Охид бүсгүйчүүд гэлтгүй өсвөр насны хүү хүртэл Кардашьян шиг имижээ бүрдүүлсэн сонирхолтой явдал тохиожээ. 

Британийн, 15 настай Тайлер хэмээх сургуулийн сурагч хүү хүйсээ солиулахаар шийдэн амарч байх үеэрээ хүйсээ солиулсан бөгөөд хичээлийн эхний өдөр хүртэл хүүгийн ангийнхан нь түүнийг таниагүй аж. Тайлер хүү өөрийнхөө нэрийг Кайра Келли болгон өөрчилсөн гэнэ.

Хүү эмэгтэй хүн шиг хувцаслах болж, бүр өмссөн даашинз нь хүртэл Кардашьянтай адилхан байж. Тэрээр “Миний хувцаслалт болон нүүр будалт бүгд Кардашьянтай ижил, үүндээ ч би сэтгэл хангалуун байгаа” хэмээн ярьжээ. Түүнчлэн хүү хүйсээ солиулах тухайгаа маш удаан хугацаанд нууцалсан бөгөөд ангийнхан нь түүнийг доромжлон, ялгаварлан гадуурхах вий гэж эмээсний улмаас ийнхүү нууцалжээ. Гэтэл эсрэгээрээ түүний гэр бүлийнхэн болон найз нөхөд нь хүүг дэмжсэн төдийгүй сургууль даяар түүний энэ байдлыг ойлгон эерэгээр хүлээн авсан аж.

Эх сурвалж: www.cosmo.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.