Эгэл 10 дасгалыг хийж эрүүл саруул явцгаая

Twitter Print
2017 оны 07-р сар 10-нд 19:15 цагт
Мэдээний зураг,

Бие чийрэгжүүлэх эгэл 10 дасгалыг бүх насны хүмүүс зав чөлөөндөө хэзээ ч хийх боломжтой бөгөөд нэн ялангуяа суугаа ажилтай, хөдөлгөөн багатай хүмүүс байнга хийвэл зохилтой.

Нэг: Үсээ самнах

Хуруугаараа хуйхыг духнаас шилэн хүзүү хүртэл, дараа нь хоёр шанаа, хулхи руугаа самнана. Ийн 10-20 удаа самнавал толгойн цусны эргэлтийг сайжруулан, тархи мэдрэлийг сэргээж, даралтыг бууруулна. Энэ дасгалыг соронзот массажны хэрэгслээр хийж болно.

Хоёр: Толгойгоо няслах

Гарынхаа алгаар чихээ даран тэр талынхаа толгойн хэсгийг долоовор, дунд, чигчий хуруугаараа хөнгөхөөн цохилоход хүнгэнэх дуу сонсогдоно. Дараа нь толгойн нөгөө хэсэгт ээлжлэн хийнэ. Энэ дасгалыг 10-20 удаа хийвэд ядаргаа тайлан, толгой эргэх, чих шуугихаас сэргийлнэ.

Гурав: Чихээ чангаах

Зүүн гараа толгой дээгүүр сунган баруун чихний омгоос чимхэн дээш 14 удаа чангаана. Дараа нь эсрэгээр чангаана. Энэ нь халууныг бууруулж, ой ухааныг, сэтгэл санааг тайвшруулан, нойрсолтыг сайжруулна.

Дөрөв: Нүдээ анивчих

Хараа чилэх үед хагас цаг тутамд нэг минут орчим алсыг харан анивчин, нүдээ эргэлдүүлэн хөдөлгөвөл нүдний булчинг амраан, орчны цусны эргэлтийг сайжруулна.

Тав: Нүүрээ хөдөлгөх

Амаа том ангайлган хамхих, хацар, дух, нүүрний булчинг хэм айзамтай 30-50 удаа хөдөлгөнө. Энэ нь нүүрний цусны эргэлтийг сайжруулан, арьсыг чангаруулж, тархи толгойг сэргээнэ.

Зургаа: Хүзүүгээ хөдөлгөх

Хүзүүгээ ар шилрүү гэдийлгэн, урагш эрүүгээ хүзүүндээ тултал бөхийлгэн хөдөлгөнө. Бас толгойгоо зүүн, баруун тийш 10-15 удаа хазайлгана. Мөн хоёр гараа салаавчлан шилэн хүзүүгээрээ тэврэн хөдөлгөвөл хүзүү, нурууны булчин сэргэн, хуянг тараан нойр сэргээдэг.

Долоо: Суниах

Хоёр гараа өргөн арагш эргүүлэн суниана. Энэ нь цусны эргэлтийг түргэсгэн, бүх биеийн булчин шөрмөсийг тэнийлгэн амрааж, нурууны булчингийн ачааллыг хөнгөлөн бие галбирыг тэгшрүүлнэ.

Найм: Гэдсээ илэх

Баруун гараараа хүйсээ тойруулан цагийн зүүний дагуу / нар зөв/ эргүүлэн гэдсээ 36 удаа илнэ. Өтгөн хатах, хоолны шингэц муудахаас сэргийлнэ.

Ес: Бөгсөө хавчих

Бөгсөө хавчих, суллах дасгалыг суугаа ажилтай хүмүүс тогтмол хийгүүштэй. Босох, суух бүртээ таван минут орчим 50 хүртэл удаа хийнэ. Энэ нь тухайн хэсгийн цусны эргэлтийг сайжруулан, шамбарам өвчнөөс сэргийлнэ.

Арав: Нуруугаа хөдөлгөх

Биеэ дал, нуруугаараа мурийлгах, мушгируулах маягаар баруун зүүн тийш нь хөдөлгөн, нурууны хоёр талаар нударгаараа 20 удаа зөөлхөн нүднэ. Энэ дасгал нурууны мэдрэлийн судал дарагдах, муруйх, бөгтөр болох, булчин гэмтэхээс сэргийлэх ач холбогдолтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • saran

      (66.181.188.59) 2016-11-13 01:10
      • 0
      • 0

      Yostoi heregtei medeelel bn. Bayrlalaa. Hergjyylnee.

      Хариулах