БОАЖЯ-нд иж бүрэн тоноглосон мотоцикл хүлээлгэн өгөв

Twitter Print
2016 оны 09-р сар 14-нд 08:47 цагт
Мэдээний зураг,

“Монголын самрын бизнес эрхлэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас өнөөдөр БОАЖЯ-нд иж бүрэн тоноглол бүхий мотоциклуудыг хүлээлгэж өглөө. 

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба нарт ТББ-ын тэргүүн Ж.Нямдаваа хүлээлгэн өгөв. Байгаль хамгаалагчдад унах унаа нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэж иж бүрэн тоноглосон мотоцикль хүлээлгэн өгч байгаад БОАЖ-ын дэд сайд Ц.Баятбаяр талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр “Мотоциклуудыг байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгнө. Байгаль хамгаалах үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэйг онцоллоо.

Тус ТББ нь үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа ч нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаль хамгаалах үйлсэд зориулан, нэг нь сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий 20 мотоциклийг зориулалтын малгай, нүдний шил, галын хор, галын бүтээлэг зэрэг хэрэгслүүдийг дагалдуулж өглөө.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.