Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын дарга нарыг шинээр томилжээ

Twitter Print
2016 оны 09-р сар 12-нд 16:11 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын дарга нарыг шинээр томилжээ.

-Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх,

-Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга,

-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан,

-Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун,

-Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар,

-Ус сувгийн удирдах газрын даргаар Цогтсайханы Төрхүү,

-Монголын хүүхдийн ордны даргаар Бямбабаатарын Цэнгэлмээ,

-Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Нацагдоржийн Батсүмбэрэл нар тус тус томилогджээ.

Шинээр томилогдсон дарга нарыг Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Тамгын газрын нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.