Хэт давруу үзэлд автсан байх магадлалтай 15 мянган хүнийг хянаж байна

Twitter Print
2016 оны 09-р сар 12-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

ПАРИС./ANADOLU/. Террорист халдлага зохион байгуулах хуйвалдаан болон террорист сүлжээнүүдийг манай улсын аюулаас хамгаалах хүчнийхэн өдөр бүр илрүүлэн дарж байна гэж Францын Ерөнхий сайд мэдэгдлээ.

Мануэль Вальс хэлэхдээ “манай улс террористуудтай тэмцэх кампанит ажиллагааны хүрээнд хэт давруу үзэлд автсан байх магадлалтай 15 мянга орчим хүнийг хянаж байна” гэв.

Өмнө нь тус улсын холбогдох албаны хүмүүс мэдэгдэхдээ “халдлага үйлдэж магадгүй 10 мянга орчим хүнийг хяналтдаа аваад байна” гэсэн юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан 15 настай хүүг цагдаа нар бямба гарагт Парис хот дахь гэртээ байхад нь баривчилжээ.

Г.Доржханд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.