Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар IV байрт шалгарчээ

Twitter Print
2016 оны 09-р сар 12-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

"Рио-2016" паралимпийн наадмын байт харвааны холимог багийн харваан өчигдөр боллоо. Д.Баатаржав 583 оноогоор 20 байрт орсноор Б.Оюун-Эрдэнэтэй холимог баг болон харвасан юм.

А.Анхбаярын хувьд 572 оноогоор 24 байрт орсон учир ганцаарчилсан харваанд өрсөлдөхөөр болсон. Тухайн орны эрэгтэй харваачдын хамгийн өндөр оноотой нь эмэгтэй харваарчтай холимог багийн төрөлд оролцдог журамтай.

Монголын баг эхлээд Германы багтай учраа таарч 5-2-оор ялж шигшээ наймд шалгарсан. Хоёр багийн эхний үе 34-32-оор Германы багийн ялалтаар өндөрлөсөн ч дараагийн үе 35-35-аар тэнцэж гуравдугаар үе 35-34-өөр, шийдвэрлэх үед 38-30-аар Монголын багийн ялалтаар дууссан юм.

Байт харвааны шигшээ наймд Монголын баг Лондонгийн паралимпийн хүрэл медальт Польшийн багийг 4-2-оор ялсан. Хагас шигшээд БНХАУ-ын багтай учраа таарч 6-0-ээр ялагдаж хүрэл медалын төлөөх харваанд Италийн багт 5-1-ээр ялагдснаар шагналт IV байрт шалгарлаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.