Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2016 оны 09-р сар 12-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

Хонь

Анхаарал болгоомж дүүрэн өдрүүд байна. Ялангуяа жолооч нарын хувьд энэ долоо хоногт их анхааралтай байх хэрэгтэй. Анхаарлаа сарниулах эсвэл гарцаагүй хий хоосон мөрөөдөх нь гай болон осолд хүргэж болзошгүй. Төлөвлөгөөгөө урьдчилан төлөвлөж чадвал та сандарч, зарлаганд гүйхгүй юм. Ойр дотны хэн нэгэн тань багахан хэмжээний хямралд өртөж болзошгүй. Долоо хоногийн эхээр та хайртай хүн, ах дүүгээсээ болж сэтгэлийн дарамттай байна. Хамгийн маргаантай асуудлууд таны өв хөрөнгө, давуу талыг тань тойрч эхлэх болно. Зарим нэг хүмүүсд төвөгтэй нөхцөл байдал үүсэх ба тэд удирдлагадаа тоогдохгүй, үл тоомсорлогдож байгаа юм шиг мэдрэх болно.  Долоо хоногийн дундуур та санаснаа гүйцэлдүүлэх, шинэ ажил эхлэхэд тохиромжтой. Таны эрч xүч эргэн тойрныхонд тань эерэгээр нөлөөлнө. Зорилго руугаа зоригтой алх. Удахгүй албан тушаал ахина. Удаан хүлээсэн зүйлийн тань хариу гарна. Харин долоо хоногийн сүүлээр таны хайр сэтгэлийн амьдралд уналт гарна. Хайртай хүнтэйгээ ойлголцоогүйгээс болж сэтгэлээр унана. 

Үхэр

Долоо хоногийн эхнээс өөрт хамаатай биш бизнесийн асуудалд хөндлөнгөөс бүү оролц, төвийг сахь. Ажил хэрэг төлөвлөх, худалдааны ашиг авч ирэх стратеги боловсруулахад тохиромжтой. Хөрөнгө оруулалтын үр дүнд их мөнгө орж ирнэ, борлуулалтаас ашиг олох байх. Хэрвээ та сэтгэлдээ тээж байгаа хүндээ хайраа илчилж амжаагүй бол долоо хоногийн дундах эдгээр өдрүүдийн аль нэгэнд тохиромжтой. Мөрөөдөмтгий байдал, хайр, амар амгалан байдал ноёрхоно. Шинэ зүйл сурч мэдэхэд нас хамаагүй, энэ нь таны оюуныг хурцалж, мэдрэмжийг сайжруулна. Оддын таатай байрлалаас үзэхэд та сурч мэдэх, боловсрох хүсэл эрмэлзлээр дүүрэн байна. Долоо хоногийн сүүлээр түншүүд, худалдан авагчидтайгаа тохиролцохдоо илүү болгоомж сэрэмжтэй бай. Тэд таныг хууран мэхлэх янз бүрийн арга сэдэж болзошгүй.

Ихэр

Цаг хугацаа та болон таны хайртын өмнө юу болохгүй байгааг харуулна. Асуудал, хүлээлт зөв дүгнэлтээс хамаарна. Долоо хоногийн эхэнд хүмүүжүүлэгч тань таныг ажил мэргэжлийн зорилгодоо ахихад тусална. Насаар ахимаг, эд хөрөнгөтэй, ганц бие хүн таны амраг юмуу хань болно. Ихэнх нь маш их эрч хүчтэй бөгөөд тэмцэл дунд амьдрах чадвартай хариуцлагатай байна. Таны хэт өрөвч зөөлөн сэтгэлээс болж нэлээд асуудал үүсэх бөгөөд энэ нь таны хувийн орон зайд сөргөөр нөлөөлнө. Кино урлаг, хөгжим, телевизийн салбарт ажилладаг хүмүүсийн ажил төрөл ямар ч саадгүй бүтнэ. Харин долоо хоногийн дундах өдрүүдийн од гарагийн ивээлээр та эрч хүчтэй, сексийн чадамж өндөр байна. Танд мэдрэгдэж буй энэ багтаж ядсан их эрч хүч дэлхийг эргүүлж чадна гэдэгтээ итгэх итгэлийг өгнө. Долоо хоногийн сүүлээр эрчүүд шагнал урамшуулал хүртэх, бэлэг авах, ямар нэгэн зүйлд хожих магадлалтай байна. Ажил хэргийн харилцаа холбоо тогтоох, уулзалт зохион байгуулах, хүнтэй танилцахад тохиромжтойАялалд гарах, явганаар зугаалах, хүмүүстэй харилцахад сайн. 

Мэлхий

Та хоолны дэглэм барихаар шийдсэн бол энэ долоо хоногийн эхнээс л гимнастиктай хослуулан олон талын фитнест дасгал хийвэл үр  дүнтэй.  Та өнгөлөг байвал сэтгэл тань ч өнгөлөг болно. Та болон таны ханийн эрүүл мэнд хөндөгдөнө. Тиймээс аливаа шинж тэмдгийн асуудалд хянамгай байж хүндрэхээс сэргийл. Аливаа нууц явуулгаас хол бай. Учир нь энэ бүхэн хожим таагүй байдал үүсгэнэ. Долоо хоногийн дундуур түнш, хамтрагчтайгаа цагийг зугаатай өнгөрөө. Ажлаар хотоос гадуур гарна. Хэрвээ та урлагийн салбарт ажилладаг бол хэн нэгэнд ажлаа тайлагнана. Мөн олон нийтээс таашаалын үг сонсоно. Ухаалаг байж, өөрийг тань дүгнэх ажлын үр дүнгээ сайжруул. Долоо хоногийн сүүлээр бизнесийн илтгэл тайлан олны таашаалыг хүртэнэ. Ажил төрлөө солих талаар бодно. Гэхдээ энэ бүхэнд гэр бүл тань дургүйцэхгүй байх талаар бод. Аливаа шинэ зүйлийг эхлүүлэхэд таатай. Та өөртөө би бол ганц гишүүнтэй хамтлаг юм байна гэж гоморхоно. Хосууд хуучны нэгэн үгийг санаарай. Дуртай зүйлдээ цагаа зарцуул. 

Арслан

Долоо хоногийн эхнээс хосуудад хуримын хонх дуугарч мэднэ. Хэрвээ та ганц бие бол хайр тань булан тойроод л байж мэдэх юм. Энэ ордонд төрсөн таны хувьд танд өөрчлөгдөж хувьсашгүй шинж чанар байдаг. Тиймээс та шаардлагатай хувьсал өөрчлөлтийг хүлээн авна гэдэгтээ бэлдэх хэрэггүй. Олон нийтийн өмнө ярьдаг эсвэл хүүрнэл зохиол бичих авьяастай хүмүүс уншигч, үзэгчиддээ зориулж маш сонирхолтой, сэтгэл татсан зүйлийг хийж өгнө. Долоо хоногийн дундуур гэр болон ажлын хэрэгт тань хөндлөнгөөс оролцох анхаарал сарниулах зүйл гарч ирэх байх. Тиймээс та удирдлагууд, хамтран амьдрагчтайгаа зохицохын тулд уян хатан, мэргэн ухаантай байх хэрэгтэй. Багаар ажилласнаар ажил тань амжилттай болох ба та удирдаагүй байсан ч үүнд тусалсан гэдэг нь чухал. Юуны түрүүнд та шинэ арга барил, дүрэм зааврыг сурах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр шинэ санаа, төлөвлөгөө гаргаж санаачлан амжилттай хэрэгжихийг нь хар. Юм сурч, мэдлэгээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарах бөгөөд ур чадвараа сайжруулахаар сургуульдаа очих хэрэгтэй болбол танд таалагдах болно.

Охин

Долоо хоногийн эхнээс эхэлсэн бүх ажлаа дуусгахыг хичээ. Эмэгтэйчүүдийн бардам, өөртөө итгэлтэй байдал, өөдрөг сэтгэл хувийн харилцаанд бий болсон хямралыг даван туулах эсвэл мухардмал байдлаас нэр төртэйгээр гарах боломжийг тэдэнд олгоно. Таныг маш буурь суурьтай, нухацтай байхыг шаардаж байна. Таны өмнө тулгарсан нөхцөл байдал нилээн хүнд байна Хамгийн түрүүнд санхүүгийн асуудлаа нэг тийш нь жигдлэх хэрэгтэй. Мөнгөтэй холбоотой асуудал гарч ирэх бүр та ой модыг биш зөвхөн модыг л анзаардаг. Долоо хоногийн дундуур танд бизнесийн гэрээ байгуулахад хүндрэлтэй санагдаж байгаа бол бүх хүмүүстэй холбоо бариад уулзалт зохион байгуул. Ингэснээр бүх тал бичиг баримтыг бүгдийг нь үзэж танилцана. Ертөнцийг өөрчлөх гэсэн хүсэл, түүнчлэн биеэ барих чадваргүй байдал эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй эргэн тойрны хүмүүсийн дургүйг хүргэх болно гэдгийг сана. Харин долоо хоногийн сүүлээр аялал эсвэл холын замд гарахаар төлөвлөсөн байсан бол болгоомжтой байгаарай. Учир нь бэртэл гэмтэл авах юм уу эсвэл осолд орох эрсдэл өндөртэй байна. Ажил мэргэжлийн зорилго ойлголтоос чинь холдож бодит боломж гэхээсээ уран төсөөллийн шинжтэй болсон юм шиг санагдаж мэднэ. Хамтрагчийнхаа үгийг анхааралтай сонсохгүй бол та хоёрын хооронд ямар нэг асуудал үүсэх болно. 

Жинлүүр

Долоо хоногийн эхэнд та амьд, сэтгэл татам хүн гэдгээ хүчтэй мэдэрнэ. Ажил дээрээ байгаа хүмүүс дарга эсвэл удирдлагуудтайгаа ярилцах асуудал гарч ирнэ. Эрч хүчтэй хүмүүс ч энэ удаа биеийн эрч хүч, нөөцөө дуусгахаа тэвчих хэрэгтэй. Тайвширч байгалийн сайхныг мэдрэхэд гэмгүй шүү. Бодолгүйгээр өгнө гэдэг тийм ч зөв сонголт биш. Хэрвээ үнэнч, нээлттэй байж чадвал холбоо тань хүчирхэгжиж, хамтын зорилгыг амжилттай үр дүнд хүрэхийн төлөө зам тавьж эхлэе.  Долоо хоногийн дундуур хуульч, нягтлан бодох, хөрөнгийн биржийн брокер эсвэл үл хөдлөх хөрөнгийн зуучаас зөвлөгөө авах, хөлслөх хэрэгцээтэй хүмүүсийн хувьд таатай үе байх болон. Өөрийн ажил хэрэгтээ ихээр найдах нэг хэрэг боловч найз нөхөд, гэр бүлдээ түүнийг тулгавал ганцаараа хоцорч магадгүй. Харилцаанд тулгарч буй асуудлууд хайртын тань хардалтаас үүсч байж мэднэ. 

Хилэнц

Долоо хоногийн эхээр мөрөөдөлдөө хүрэх боломж олгох сургалтанд хамрагдах аз тохионо. Санхүүгийн түр зуурын зогсолтонд санаа зовох хэрэггүй. Та ихэвчлэн өөрийнхөө юу хийж чадахаас илүүтэйгээр энэ зүйлээс юу мэдрэх тухайгаа илүү их боддог болохыг олж харна. Зарим хүмүүс ажиллах ёстой цагийг тань сунгах томилолтонд явж магад. Тиймээс өөр ажил хайж эхэл. Өмнө нь хэзээ ч ийм сонирхолтой өдөр таны амьдралд байгаагүй бөгөөд долоо хоногийн дундах энэ өдөр маш сонирхолтой байх болно. Хэрэв ах эгч тань таны хүсч байсан ажлыг танд санал болговол тэдний энэ хичээл зүтгэлийг бүү хоосон зүйл мэт болго. Таны хичээл зүтгэл хариулт аваагүй дуудлага, хойшлогдож эсвэл бүр цуцлагдсан хуралтай адил өчүүхэн зүйл болохыг ойлгоно. Ямар нэгэн зүйлд анхаарлаа эргэн хандуулах нь хамгийн сайн арга байх болно. Амьдралынхаа энэ мөчид өөртөө анхаарал их хандуулахаар шийдсэнээс хойш мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. 

Нум

Долоо хоногийн эхээр ганц бие хүмүүсийн хувьд хэн нэгний халуун харц зүрхний тань цохилтыг түргэсгэж мэднэ. Та зорилгоо хэдий чинээ зөв тодорхойлж чадна, төдий чинээ биелүүлж чадна. Долоо хоногийн дундуур та ойр дотно байдаг хүмүүстэйгээ хамтран ажиллах, тэдэнд хүлээцтэйгээр хандахад хэцүү байх бололтой. Та эргэлзэж байгаа бүхий л асуудлаараа бусдаас зөвлөгөө аваарай. Долоо хоногийн сүүлээр санаанд оромгүй зүйлүүд ар араасаа урган гарна. Өөрийн жинхэнэ хүч чадварыг бүрэн ашиглахад ямар нэг юм саад болох байх. Та хэрээс хэтэрсэн зүйл хийж болзошгүй байна. Анхааралтай бай. 

Матар

Долоо хоногийн эхээр ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээ. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ хол  бай. Таны зөн билэг, уран сэтгэмж ба хүсэл эрмэлзэл бүгд хүчирхэгжиж байгаа цаг. Энэ идэвхжлийг та хайр дурлалын амьдрал эсвэл бүтээл ч ажиллагаандаа ашиглаж болох юм. Таны хувьд аюултай байдлын мэдрэмж төрөх үед гэртээ ойрхон байх нь дээр. Долоо хоногийн дундуур мөнгө, санхүүгийн ажил хэрэгтэй холбоотой боломж завшаан гарч танд орлого олох шинэ арга замыг зааж өгч магад. Сэтгэл хямруулсан тохиолдол, нөхцөл байдалтай эвлэрч суулгүй урсгал сөрөн тэмцэх хэрэгтэй. Хувийн эд хөрөнгөө цоожтой саванд хадгалах нь хулгайчаас сэрэмжлэх арга байх болно. Долоо хоногийн сүүлээр далайцтай үйл хөдлөл хийх зоригтой хүмүүс сайхан амжилтад хүрэх болно. Хэрэв бизнесийн хамтрагч юм уу түнштэйгээ ярих асуудал байгаа бол энэ үе маргаан эхлэхэд тохиромжтой цаг биш гэдгийг сана. 

Хумх

Долоо хоногийн эхээр нилээд олон бэрхшээл таныг хүлээж байна. Багш эсвэл эцэг эхтэйгээ шууд харилцаа үүсгэхээс болгоомжил. Таныг азгүйтэл хүлээж байна шүү. Зорьсондоо хүрэх хүсэл тэмүүлэл ихэснэ. Учир шалтгааныг нь сайн нягтлан бодож үзэлгүй зорьсондоо хүрэх гэж ухаангүй зүтгэх хэрэггүй шүү. Наймаа хийх эсвэл ямар нэгэн аз туршсан зүйл хийхээс зайлсхий. Ялангуяа оройн цагаар. Долоо хоногийн дундуур таньд цаг гарвал гоо сайхандаа анхаарч, саунд суух, массаж хийлгэх, гоо сайхны газарт орох зэргийг амжуулаарай. Хосуудын сэтгэл санааны байдал тогтворгүйжиж нэг нэгнээ гомдоох, хардах магадлалтай байна. Ганц бие хүмүүс сайн танихгүй хүнтэйгээ дотно харьцаанд орох хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр ажлынхаа явцыг баталгаатай байлгахын тулд та гэрээ, түрээс болон бусад бичиг баримтуудыг өөрийн биеэр цуглуулах шаардлага гарч магадгүй. 

Загас

Долоо хоногийн эхэнд та хүч чадал, удирдлагаа алдахгүй гэдэгтээ итгэлтэй байж болох бөгөөд хамтын хадгаламжтай тань асуудал хаагдах болно. Од эрхэсийн таатай нөлөө таныг эрч хүчээр сэлгэж байна. Танд эр бяр амтагдаж, өдөр тутмын амьдрал сэргэж эхэлнэ. Шинэ санаа, санаачилга эерэг үр дүнг харуулах болно.Аливааг хэт өндрөөс харах нь таны амьдралын итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлнө. Сэтгэлийн хөдөлгөөндөө хэт их автах бололтой. Долоо хоногийн дундуур ажилд орох тал дээр хэт их бардамнах хэрэггүй. Энэ хорвоо та хэнийг мэддэг, хэнийг мэддэггүй вэ гэдэг дээр тулгуурладаг. Өндөр настан, хамт ажилладаг хүмүүсээ сонсож, тэдний алдаанаас суралц. Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн бүлгэмд одоо шууд элсэж, буяны байгууллагад тусалж дэмж. Долоо хоногийн сүүлээр нар таны өөдөөс мишээж, таны амьдрал өнгө өнгөөр алаглан цэцэглэх болно.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.