Түргэн тоглолтын тэмцээнд ДШХМ С.Ган-Од түрүүллээ

Twitter Print
2016 оны 09-р сар 11-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн шатрын 42 дугаар олимпиад Азербайжан улсын Баку хотод үргэлжилж байна. Шатрын хамгийн том тэмцээн болох тус олимпиадад оролцож буй ДШХМ С.Ган-Од  түргэн тоглолтын тэмцээнд түрүүллээ. 

Дэлхийн шатрын олимпиадын долдугаар тойргийн тоглолтод Монголын эрэгтэй баг топ есдүгээр ширээнд Ираны багтай өрсөлдөж, 3.5:0.5-аар ялагдлаа. Харин эмэгтэй баг Казакстаны багийг 3:1-ээр хожсон юм. Өнөөдөр наймдугаар тойрогт Монголын эмэгтэй баг топ долдугаар ширээнд дэлхийн шилдгүүдтэй зэрэгцэн Германы багтай хүч үзнэ. Эрэгтэй баг Дани улсын багтай учраа таарчээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.