iPhone гар утсаар төрсөн охиноо худалджээ

Twitter Print
2013 оны 10-р сар 21-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Хятадад өөрсдийн төрсөн хүүхдээ худалдаж, олсон мөнгөө iPhone гар утас авсан хачирхалтай хэрэг гарчээ. Одоогоор гэр бүлийн хосын шалгаж эхэлсэн бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй гэр бүлийн хос охиноо мэдлэхээс өмнө интернетэд хүүхдээ худалдах тухай зарлал хүртэл байршуулж байжээ. Түүгээр ч зогсохгүй тэд шинээр мэндлэх охиноо хамгийн их мөнгө санал болгосон хүнд амлаж төрснийхөө дараа “худалдан авагчид” өгсөн байна.

Энэ нь 30-50 мянган юаны үнэд хүрдэг хэмээн Мөрдөн байцаагчид тооцоолжээ. Төрсөн үрээ мөнгөнөөс болж худалдан гэдэг үнэхээр хүний санаанд оромгүй аймшигтай явдал юм. Тэд бяцхан үрээ зарсан мөнгөөрөө iPhone гар утас, үнэтэй пүүз, хувцас зэргийг худалдан авчээ. Мөн үүнтэй адил хэрэг өнгөрсөн жил гарчээ. Тэрбээр 17 настай хятад залуу iPhone, iPad-тэй болохын тулд өөрийн бөөрийг худалдаад бөөн шуугиан дэгдээж байсан удаатай. Энэ хэрэгт холбогдон долоон хүн ял сонссон байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.