А.Хүчитбаатарын зодог тайлах ёслолын үйл ажиллагаа болжээ

Twitter Print
2016 оны 09-р сар 09-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөх, Токитэнку А.Хүчитбаатар 36 настайдаа сумог бөхийн спортоос зодог тайлахаар болсон. Энэ талаар тэрбээр сарын өмнө мэдээлсэн бол өчигдөр зодог тайлах ёслолын ажиллагааг Япон улсад хийжээ.

Тэрбээр сүүлийн таван башёд барилдаагүй юм. Учир нь цусны бөөмийн өвчинтэй болсон бөгөөд химийн эмчилгээ хийлгэж байгаа ч өвчин илааршихгүй байгаа учраас ийнхүү зодог тайлахаар болжээ. Тэрбээр эмчилгээ үр дүнтэй болвол эргээд барилдах тухай хэлж байсан ч биеийн байдал сайнгүй байгаа учраас дээрхи шийдвэрт хүрсэн байна.

Мэргэжлийн сумо бөхийн холбоо түүнийг "Комусуби" цолтой нь үлдээх шийдвэр гаргасан байна. Иймд тэрбээр дэвжээндээ туслах дасгалжуулагч багшаар ажиллах юм байна. Токитэнкүгийн шинэ нэр нь Магаки болсон гэдгийг ч уламжиллаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.