Энэ оныг дуустал Улаанбаатар луу амьд мал тээвэрлэхийг хориглолоо

Twitter Print
2016 оны 09-р сар 08-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Дорнод аймагт малын гоц халдварт боом өвчин гарсантай холбогдуулан энэ оныг дуустал Улаанбаатар хот руу амьд мал тээврлэхийг хориглосон байна. Тус аймгийн Хэрлэн сумын 2-р багийн иргэн Э-гийн бог малд илэрсэн боомын голомт дээр холбогдох албанаас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 27 толгой малыг устгалд оруулжээ. Голомтын орчим дахь халдваргүйжүүлэлт 41.9 хувьтай байгаа аж.

Тодорхойгүй хугацаагаар Дорнод аймгийн төв рүү орж, гарах цэгүүд дээр хол хорио тогтоож, мал мах оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.