Галын аюулаас 26 хүний амийг аврав

Twitter Print
2016 оны 09-р сар 06-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр шөнө Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд орцны хогийн суваг шатсан байна. Шөнө дунд гарсан галын аюулаас аврагчид 26 хүний амийг авран хамгаалжээ.

01 цаг 38 минутад ирсэн галын дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай  ажилласан байна.

Ингээд утаажилтын бүсээс гарч амжаагүй, угаартах эрсдэлд ороод байсан 26 иргэний амь насыг авран хамгаалжээ. Гал түймрийн улмаас иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулж ажилласан гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.