Алга болсон 3 настай хүү одоо болтол олдоогүй байна

Twitter Print
2016 оны 09-р сар 06-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

Өнгөрөгч баасан гаригт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багаас алга болсон гурван настай эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Хүүг алга болсон тухай мэдээллийг 9-р сарын 2-ны өдөр Онцгой байдлын хэлтэст ирсэн бөгөөд аав нь хүүхдээ унтаж байхад нь гэрийнхээ хаалгыг гаднаас нь цүүлээд явсан гэх ба ирэхэд нь хүү алга болсон байжээ. Улмаар онцгой байдлын алба хаагчид болон хүүгийн ар гэрийнхэн ойр орчмын дөрвөн км газарт эрлийн ажиллагаа эхлүүлжээ.

Мөн ойр орчимд айл олон байдаг ч алга болсон хүүг харсан хүн байгаагүй аж. Одоогоор алга болсон хүүг эрэн хайх ажиллагаанд аймгийн засаг дагын тамгийн газрын ажилчид, онцгой байдлын аврагчид, хөршийн хүмүүс нийлсэн 40 гаруй хүн оролцож байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.