Исламистуудын намын удирдагчийг Бангладеш улсад цаазаар авчээ

2016 оны 09-р сар 05-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

ДАККА. /Kyodo/. 1971 оны тусгаар тогтнолын төлөөх дайны үеэр хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн болон бусад гэмт хэрэгт холбоотой гэгдэж цаазын ял сонсоод байсан исламистуудын намын удирдагчийг Бангладеш улсад цаазаар авчээ. 

Бангладешийн Засгийн газар мэдэгдэхдээ “Мир Куасем Алиг бямба гарагт цаазаар авсан” гэлээ. Исламистуудын улс төрийн намын гол тоглогч байсан түүнд хоёр жилийн өмнө цаазын ял оноож байсан юм.

Түүнийг цаазаар авсантай холбогдуулан өнөөдөр Бангладеш даяар бүх нийтийн ажил хаялт зарлан эсэргүүцлээ илэрхийлэхийг олон нийтэд хандан исламистуудын удирдагчид уриалжээ.

Өнгөрсөн долдугаар сард тус улсын нийслэл Дакка хотын нэгэн ресторанд зэвсэгт этгээдүүд олон хүнийг барьцаалж, 20 гаруй хүн, тэдний дотор Японы долоон иргэнийг хөнөөсөнтэй холбогдуулан лалын хэт давруу үзэлтнүүдийг дарах ажиллагааг Бангладешийн эрх баригчид явуулж байгаа энэ үед Мир Куасем Алиг цаазаар авлаа.

Г.Доржханд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.